УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Д.Зоригт: Капитал банкнаас авах 104 тэрбумын авлага 74 тэрбум болж буурсан

Дампуурсан банкуудад алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэж байгаа талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.

-КАПИТАЛ БАНКНААС АВАХ 104 ТЭРБУМААС 30-ЫГ НЬ АВСАН-

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэд хэдэн арилжааны банкуудад гацсан байдалтай байгаа. Энэ хөрөнгийг татаж авах ажил хэрхэж байна вэ. Тухайлбал, Капитал банкинд байршуулаад алдсан мөнгөө хэдэн жил авч чадахгүй байна шүү дээ?

-Капитал банкны хувьд шүүх дээр асуудал үргэлжилж байна. Тус банк дампуураагүй байхад зээл авсан, түүнийгээ эргэж төлөөгүй аж ахуй нэгж, иргэдийн асуудал мөн шүүхийн шатанд байна. Тэд зээлийн эргэн төлөлтөө хийж байж, бидний хохирлыг барагдуулна. Нөгөө талаар Капитал банкны удирдлагуудтай холбоотой шүүх хурлууд эцэслэгдээгүй байна.

-Капитал банкнаас 104 тэрбум авах ёстой. Түүнээс авч чадсан уу?

-Бидний зүгээс энэ хугацаанд банкны эрх хүлээн авагчтай харилцаад, ажил  урагшилж байна. 104 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол өнөөдрийн байдлаар 74 тэрбум болж буурсан.

-30 тэрбумыг бэлнээр авчихсан гэсэн үг үү?

-Үндсэндээ 22 тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авсан. Борлуулах ажил эхлээд, эхнээсээ дуудлага худалдаа зарлаад явж байна. Мөн 8 орчим тэрбум төгрөгийн өрийг бэлнээр барагдуулсан. Жаахан удаашралтай байгаа асуудал нь шүүхээс болж байгаа гэж ойлгож болно. Бидний зүгээс зүгээр суугаагүй.

-ЧИНГИС ХААН БАНКНААС 100 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ-

-Бас Чингис хаан банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгө байршиж байсан. Мөн  л дампуурах нь тодорхой болчихсон, аж ахуй нэгж, иргэдийн мөнгийг  гаргаж өгч чадахгүй болсон банк. Хэдий хэмжээний мөнгө байршуулсан байсан бэ?

-Чингис хаан банкнаас зээл авсан зээлдэгчидтэй давхар гэрээ байгуулаад, шүүхийн шийдвэрийхэнтэй хамтарч ажиллаад тодорхой хөрөнгүүдийг нь борлуулаад, заримыг нь дуудлага худалдаанд оруулах ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар 100 тэрбумын авлага авна. Шүүхийн маргаан бас үргэлжилж байгаа учраас битүүмжилсэн хөрөнгүүд байгаа. Тэднээс гаргаж өгөөч гэх хүсэлтээ прокурор, хууль хүчний байгууллагад гаргасан.

-Хөрөнгө оруулалтын банкинд хэдэн төгрөг хадгалуулсан байгаа вэ?

-Таван тэрбум төгрөг хадгалуулсан байсан. Түүнийгээ авсан, одоо өр төлбөргүй.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурах гэж байгаа банкуудад зориудаар байршуулаад, мөнгө угааж байна гэдэг шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Манай хуулинд Засгийн газрын бонд авах, Монгол банкны үнэт цаас авах, арилжааны банкинд байршуулах замаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулна гэж заасан байдаг. Засгийн газрын бондыг 2016-2019 онд хооронд авч байсан. Түнээс хойш бонд гаргаагүй. Монгол банкны үнэт цаас авах боломж нь өөрөө манайд хаалттай. Арилжааны банкууд авдаг. Шинээр өргөн барьсан хуулиндаа нэлээд өөрчлөлт оруулахаар тусгачихсан байна. Капитал банктай 2008 оноос эхэлж харилцаж эхэлсэн. 2015 оноос үйл  ажиллагаа нь доголдоод, дампуурсан. Бусад банкны хувьд бид мөнгө байршуулахдаа тухайн банкны бүх үзүүлэлтүүдийг харгалздаг. Цар тахлаас үүдэлтэй зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт саарсан, янз бүрийн шалтгаанууд байна. Сүүлийн жилүүдэд бид арилжааны банкуудад мөнгө байршуулаагүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-12-04 10:38

төрийн банкнад байхад яагаад болохгүй гэж зүгээр л мөнгө угаах гээд л өгөөд байдаг юм биш үү

Ганбаа
Ганбаа
2021-12-04 12:04

Нийгмийн даатг�##�ын сангийн мөнгөөр 5-р станцаа барьв�##� зүгээр Ядаж ханш унах эрсдэлгүй.

БИД
БИД
2021-12-04 12:20

ЭДГЭЭР АВЛАГАД АЛДАНГИЙ ТООЦОХ ЁСТОЙ, ХАНШИЙН АЛДАГДАЛ ТООЦОХ ЁСТОЙ. ӨНӨӨГИЙН НЭГ ТӨГРӨГ ТЭР ҮИЙН НЭГ ТӨГРӨГӨӨС ХАНШ ҮНЭЛГЭЭ НЬ ДАРУЙ 30 ХУВЬ БУУРСАН БАЙГАА ШҮҮ. иНГЭЖ ЗАВШУУЛЖ ҮЛ БОЛНО. ЭСХҮЛ ТАН НАР ЗОРИУД ХУЙВАЛДААД БАЙНА УУ

Бурмаад баярлалаа
Бурмаад баярлалаа
2021-12-04 14:05

За ганц удаа мэдэх хүнээс нь асууж ямар шатанд байгааг мэдээлсэнд баярл�##�аа. Аль нь мэдэгдэхгүй мэдээ гараад бөөрөнхийлөөд явдаг байсан. Нийгмийн даатг�##�ын даргын энд хэлснээр тэгвэл Монгол банкны захир�##� Лхагвасүрэн ХУДАЛ мэдээлэл хийдэг байсан байна. Лхагвасүрэн байнга Нийгмийн даатг�##� , эрүүл мэндийн даатг�##�ын хадг�##�сан мөнгө буцаан төлөх мөнгө байгаа. Шүүх хөрөнгө зарах зөвшөөрөл өгвөл бараг түүгээр нь бүх даатг�##�ын мөнгийг нь буюу авлагыг нь барагдуулах боломжтой гээд байсан. одоо тэгтэл дөнгөж 30-г дараад үлдсэн нь хэвээр байна ? Дандаа худ�##� хэлдэг зэвүүн !

Зочин
Зочин
2021-12-04 14:09

Лхагвасүрэн даатг�##�ын авлагын мөнгийг Капит�##� банкны үл хөдлөх зараад өгөөд барагдуулах хөрөнгө байгаа гээд байсан. Одоо тэгтэл мөнгөгүй / хөрөнгөгүй , Капит�##� банкнаас зээл авсан ААН иргэдийг буцааж төлөхийг нь хүлээж байна ухааны юм энэ хүн ярьж байна. Лхагвасүрэн яах гэж худ�##� ярьсан ? Одоо Бурмаа минь Лхагвасүрэнгээс очиж асуу. Өмнө нь өмнөх сурв�##�жлага видео , мэдээллийг нь үзэж олноор бэлдэж байгаад төдний төдний өдөр ингэж хэлсэн байна гэж эхлээд асуултанд чинь ш�##� өөрөөр хариулсны дараа асуугаарай.

Галаа
Галаа
2021-12-05 12:57

Янз бүрийн арилжааны банканд НД мөнгө байршуулах хүүг нь өөрсдөө дарга нар нь завшаан асууд�##� байна,арилжааны банканд байршуулсан мөнгө нь хэр өссөн юм болдоо дандаа �##�дсан гэсэн үг сонсогдоод байдаг ,улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг дарга нар нь их амг�##�ан байхюм

uyhgt
uyhgt
2021-12-06 10:54

МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН МЭНД

SCOTIA банкны зээлийн фирм ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС БАЙР АВАХАД ХЭРХЭН 75,000 долларын зээл авснаа МЭДЭЭЛЭЛ . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, SCOTIA Bank-ыг бурхан ивээг

Намайг Абдулла гэдэг би Улаанбаатар хотын хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компани хайж байсан, байшин худ�##�даж авахын тулд надад итгэсэн луйварууд л байсан бөгөөд эцэст нь тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан. Миний бүх итгэл найдвар �##�дагдаж, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч интернетийн зээлийн компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй, тиймээс би найзаасаа мөнгө зээлэхээр очсон, би түүнд болсон бүх зүйлийг хэлж, тэр тус�##�ж чадна гэж хэлсэн. надад маш бага 2 хувийн хүүтэй зээл авахад туслах ямар ч зээлийн компанийг мэддэг, тэднээс дөнгөж зээл авсан, яаж зээл авахыг зааж өгсөн, Би түүний хэлснээр би тэдэнтэй цахим шуудангаар өргөдөл гаргасан:([email protected]) би хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ би хичээж, 24 цагийн дотор зээл авсанд хамгийн их гайхсан, би итгэж чадаагүй, баяртай байна. Дахин баяжиж, ийм зээлийн компаниуд хаа сайгүй луйврын хэргээр байсаар байгаад би Бурханд т�##�архаж байна, би зөвлөгөө өгнө үү. Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүс ([email protected]) тэд чамайг хэзээ ч �##�дахгүй бөгөөд таны амьдр�##� минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр ([email protected]) хурдан холбогдож, зээлээ аваарай. Тэдний жинхэнэ зээлийн сан�##� болгож буй SCOTIA банкийг Бурхан ивээг.
Зээл авахын тулд зээлийн SCOTIA банкны фирмтэй холбоо бариарай, учир нь би энэ компаниас зээлээ ямар ч стрессгүйгээр амжилттай авсан.

klkm
klkm
2021-12-06 10:58

Холбоотой мэдээ

Back to top button