ДЭЛХИЙНИЙГЭМ

Абэ Шинзо: БНХАУ Тайвань руу довтолбоос Япон улс ГАРАА ХУМХИАД СУУХГҮЙ

-ШИНЗО АБЭГИЙН МЭДЭГДЭЛ ХЯТАД-ЯПОНЫ ХООРОНД АН ЦАВ ҮҮСГЭВ-

Японы Ерөнхий сайд асан, тус улсын эрх баригч Либерал Ардчилсан Намын хамгийн том фракцийн тэргүүн Абэ Шинзо БНХАУ-ыг Тайванийг цэргийн хүчээр түрэмгийлэхээс сэрэмжлүүлж, Токио, Вашингтон хоёр ийм эргэлтийн үед хажууд нь ГАРАА ХУМХИАД “үлдэхгүй” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

“Тайванийн эргэн тойронд үүсээд буй онцгой байдал нь манай Японд ч бас онцгой байдал байх болно. Мөн энэ нь Япон-Америкийн эвслийн хувьд ч чухал хэрэг. Хятадын ард түмэнд, тэр тусмаа Ши Жиньпин даргад хэлэхэд энэ цаг мөчийг ойлгохдоо БҮҮ ТӨӨРӨЛДӨӨРЭЙ” гэж Абэ Шинзо Тайванийн Үндэсний бодлого судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан онлайн чуулга уулзалтын үеэр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн. Энэ бол маш том мэдэгдэл. Хоёр үндэстний хооронд АН ЦАВ үүсгэж ч мэдэхээр айхавтар мэдэгдэл.  

Абэ Шинзо цааш нь хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах болгондоо Тайванаас ердөө ЗУУХАН км-ийн зайд орших Сэнкакү арлуудыг хамгаалахад Япон улс хэзээд бэлэн байдалд байгааг дутуу үнэлж болохгүй гэж илэн далангүй хэлэв.

“Тайваньд цэргийн довтолгоо хийх нь Японд ноцтой аюул заналхийлэх нь гарцаагүй” гэж ч тодотгов.

Энд нэг зүйлийг сануулахад, арваннэгдүгээр сарын сүүлчээр Хятадын эрх баригчид АНУ-ын Конгрессын гишүүдийн Тайваньд айлчлах айчлалын талаар АНУ-д нухацтай хандсан. Хэдхээн хоногийн өмнө Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И АНУ-ыг Хятадтай аль болохоор хурцадмал байдлаа улам хурцатгахгүй байхыг, Тайванийн салан тусгаарлагчдыг дэмжихээс татгалзахыг шаардсан. Яагаад гэвэл, энэ нь олон улсын байдал болон дэлхийн хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай онлайнаар дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Тайванийн тусгаар тогтнолыг тойрсон асуудлаар “тоглолт хийхгүй” байхыг АНУ-д анхааруулав. Үүнийх нь хариуд Жо Байден Ерөнхийлөгч ирээдүйд нөхцөл байдал хэрхэхийг урьдчилан харав уу яав гэлтэй Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй, Хятадын эсрэг эвсэл байгуулахгүй гэдгээ АМЛАВ.

Үүний сацуу аравдугаар сард Жо Байден АНУ Тайванийг Хятадаас ХАМГААЛАХАД БЭЛЭН байна гэж мэдэгдсэн. Ийнхүү Жо Байден хоёр өөр амлалт, эсрэгцсэн хоёр өөр байр сууринаас хандав. Жо Байдены иймэрхүү үйлдэл бол “нөхцөл байдлыг аюултай зам руу хөтөлж” байгаа тул БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Тайванийн эргэн тойронд бөөн сүр дуулиан үүсгэхгүй байж, хутган үймүүлэлгүйхэн шиг, Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах оролдлого хийх алхам хийхгүй байхыг уриалсан. Үндсэндээ АНУ-ыг өдөөн хатгалгаа явуулахаа зогсоохыг Хятад улс уриалав. Сануулав.

Энэ оны долдугаар сарын эхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайвань дахь салан тусгаарлах үзлийг арилгахын тулд Хятадын төв Засгийн газар шийдвэртэй алхам авна гэж сүрхий мэдэгдэл хийсэн.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа Хятадын эсэргүүцлийг үл тоон Тайваньтай хамтын ажиллагааны бүхий л салбарт харилцаагаа бэхжүүлэн батжуулах чин зоригт хүсэлтэй байгаагаа зарласан.

Гэсэн ч, Бээжин Тайванийн арлыг БНХАУ-ын харъяаны нэг муж гэж үзсээр ирсэн. Энэ түүх бол 1949 онд Чан Кайши /1887-1975/ тэргүүтэй Гоминданы хүчний үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдал хүлээж, Тайванийн арал руу дүрвэн гарснаас хойш Тайвань өөрийн Засаг захиргаагаа удирдаж байгаа юм.

-АБЭ ШИНЗО ТАЙВАНИЙН ТАЛААР ХЭЛСЭН ҮГТЭЙ НЬ ХОЛБОГДУУЛАН БНХАУ-ЫН ГХЯ ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫГ ТУСАД НЬ ДУУДАЖ УУЛЗЛАА-

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ хэрэв Хятад улс Тайвань руу довтловол Япон, Америкийн тал гараа хумхиад зүгээр суухгүй гээд мэдэгдсэний дараа БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны туслах сайд Хуа Чуньин Япон уласаас БНХАУ-д суугаа Элчин сайд Тарүми Хидэог яаралтай дуудан, биечлэн уулзав.

Ноён Хуа Чуньин Японы Ерөнхий сайд асан Абэгийн мэдэгдлийг туйлын “алдаатай” мэдэгдэл гэж нэрлээд “Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон” гэж буруутгав. “Япон улс түүхэндээ Хятадын эсрэг түрэмгий дайн эхлүүлж, Хятадын ард түмний эсрэг тэвчиж үл болох жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн. Учир тиймийн тул Абэ Шинзо Тайванийн асуудлаар хариуцлагагүй үг амнаасаа унагах эрхгүй” гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурьдав.

Хуа Чиньинтэй уулзсаныхаа дараа Японы Элчин сайд Тарүми Хидэо Бээжингийн байр суурь, хариу мэдэгдлийн талаар Засгийн газартаа тайлагнаж танилцуулна гэж мэдэгдсэн.

Мөн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь ч үг дуугарав. Абэ Шинзо “дэмий юм ярьж, Тайванийн асуудлыг хуруугаараа чичлэн байж Хятадын дотоод хэрэгт тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн” гэв.

Ван Вэнбинь дипломат маягаар Японы эсрэг үзэл бодлоо хамгаалав.

“Хятадын ард түмний үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тууштай алхам, хүчтэй хүсэл зориг, чадварыг хэнб гуай нь ч дутуу үнэлж болохгүй. Милитаризмыг дахин давтаж, Хятадын ард түмний уг мөн чанарыг сөрж зүрхлэх хүн бүр бут ниргүүлэх нь дамжиггүй” гэж Ван Вэнбинь өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдэв.

Анхнаасаа Абэ Шинзогийн хэлсэн үг Тайванийн талаар эрх баригч Хятадын Коммунист Намын эсрэг чиглэсэн нь тодорхой харагдаж байгаа юм.

“Япон, Тайвань болон бүх ардчилсан улсууд Ши Жиньпин болон Хятадын Коммунист Намын удирдагчдыг буруу замаар явахгүй байхыг үргэлжлүүлэн шаардах ёстой гэж би бодож байна” гэж Абэ Шинзо Тайванийн Тайбэй хотын судалгааны төвийн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

“Цэргийн хойноос хөөцөлдсөн адал явдал нь эцэстээ эдийн засгийн ЕГҮҮТГЭЛ рүү хүргэнэ” гэж Абэ Шинзо онцолсон ба түүний хэлснээр, Бээжин Тайваньд цэрэг армийн хүчийг байршуулах нь Японд ихээхэн аюул заналхийлэл учруулах тул “Япон-Америкийн холбоотны хувьд онц байдал үүсгэх болно, Хятадын ард түмэн, тэр дундаа Ши Жиньпин дарга энэ асуудлыг хольж хутган эндүүрэх учиргүй” гэсэн юм.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, Тайвань Дэлхийн II дайн дуусахаас 50 жилийн дотор Японы колони байсан. Үүний сацуу Тайванийн эрх баригч элитүүд хуучин Японтой улс төрийн нягт сүлбээтэй байсан ба  ерөнхийдөө Япон, Тайвань хоёр талын харилцаа одоо ч нягт хэвээр байгаа юм. Тиймдээ ч, Тайванийн арал эх газрын Хятадаас салан тусгаарлаж, өөрийн тусгаар тогтнолоо дээгүүрт тавих аливаа хөдөлгөөн Вашингтон, Токиогоос бодит дэмжлэгийг авсаар ирсэн.

Тиймээс л Абэ Шинзо Тайванийн арлыг Номхон далай дамнасан түншлэлийн тухай иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт тус тусад нь оруулахыг тал бүрээс нь хөхиүлэн дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан Токио тэргүүтэй худалдааны бүлгээс Тайванийн арлыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хассаны дараагаар ч дэмжлэг үзүүлж байсан удаатай.

“Би Тайванийн оролцоог дэмжинэ. Энэ бүлэг бол дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг цаашид бэхжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Тайвань оролцохоосоо ч  илүү шаардлагыг биелүүлсэн гэж би бодож байна” гэж Абэ тодотгосон.

Эцэстээ БНХАУ Тайванийн арлыг өөрийн нэг муж гэсэн үзэл баримтлалдаа үнэнчээр хандсаар ирсэн ба хэдийгээр эдийн засаг, соёлын нягт харилцаатай байж, Тайванийг Хятадтай нэгтгэхийг зай завсаргүй шахамдуулан буланд шахаж байгаа ч Тайванийн ард иргэд бүгдээрээ нэгдэх хүсэл зориггүй байгаа юм. Эх газрын Хятадтай нэгдэнэ нэгдэхгүй гэдэгт зөвхөн Тайванийн ард иргэдээс гадна Япон, АНУ-аас авахуулаад Тайванийн арлыг тусгаар тогтносон улс гэсэн статустай болгохын төлөө дэлхийн улс орнууд ч ил, далдаар дуу хоолойгоо нэгтгэсээр байгаа юм.

(Эх сурвалж: NHK; Kyodo News; Kommersant; Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-04 10:58

Udahgui dain bolno

Zochin
Zochin
2021-12-04 11:51

Teguuul chi ywj baildaarai

Япины дарангуйлал дахиад азид 100 жилийн дараа эргээд ирэх гэж байна уу ?
Япины дарангуйлал дахиад азид 100 жилийн дараа эргээд ирэх гэж байна уу ?
2021-12-04 14:18

Япон чадахгүй. Япончуудыг наад Абегаа гарт нь буу бариулаад ганцааранг нь илгээ гэж хэлээрэй. Япончууд азийн ард түмнийг яаж хордуулж туршилтанд оруулж дайрч эзэлж байснаа гэнэт санаг�##�зсан уу ? Дахиад энх тайван байгаа газарт дайн өдөөхөөр шийдэв үү ?

Зочин
Зочин
2021-12-04 14:21

Хятадууд тэднийг хөгжлөөрөө гүйцэх гээд ирэхээр дайн хийж үрэн таран хийж эргэж эдийн засгийн ноёрхлоо олж авах гэж байна. Цаад санаа нь тийм. Түүнээс Тайваны иргэдэд хайртайдаа биш. Өмнө нь азид Японы бараа л зарагддаг байсан бол одоо бусад улс зах зээлээ буцаагаад эзлээд авчихсан. Хэдэн ядуу орноос бсуад газар нэг их зарж чаддаггүй байх.

Зочин
Зочин
2021-12-04 18:05

Надад хурандаа цол өгвөл шууд байлдана.

Үзэгч
Үзэгч
2021-12-04 21:08

Муу эр дайнд хөөрнө

ҮНЭН
ҮНЭН
2021-12-06 06:21

КОМУНИСТ ХЯТАДЫН, УЛААН ОРОС ХОЁРЫН ТӨГСГӨЛ ОЙРТОЖ БУЙ БОЛОЛТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button