ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Энэтхэг: Ирвэстэй улаан гараараа тулалдаж хүүгээ аварсан эх

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Бариджхариа тосгоны оршин суугч нэгэн эмэгтэйн хүүг цоохор ирвэс амандаа зуугаад зугтсан хэрэг гарчээ. Гэсэн ч, хүүгээ араатнаас аврахын тулд нэг километр орчим ирвэсийн араас хөөж, махчин амьтантай улаан гараараа үзэлцсээр байгаад хүүгийнхээ амийг аварч чадсан байна. Энэ талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Араатантай улаан гараараа тулалдсан эрэлхэг эмэгтэйг Киран Баига гэх аж. Тэрбээр гурван хүүхдийн хамт гэрийнхээ ойролцоо гал түлэн дулаацаад сууж байсан гэнэ. Гэтэл гэнэт тэдний араас ирвэс дайрсан аж. Араатан найман настай Раул гэх хүүг нь зуугаад ойн зүг зугтжээ. Киран Баига ч хүүгийнхээ хойноос ирвэсний араас гүйсэн байна. Харин ирвэс нэг км орчих давхисны эцэст ой руу орж зогсоод, хүүг газарт унаган сарвуугаараа дарсан байна.

Тэр үед ирвэсний хойноос хүүгээ аврахаар ухаан жолоогүй гүйсэн эх нь ирж, ирвэс рүү дайрч нүцгэн гараараа тулалдаж эхэлжээ. Киран Баига хүүгээ тэврээд зугтахыг оролдсон ч ирвэс олзоо алдахгүйн тулд тэдэн рүү дайрсан аж. Тэгэхэд нь Киран Баига ирвэсний сарвуунаас нь атгаад түүнийг түлхсэн байна. Энэ үед тосгоныхон түүнд туслахаар ирсэн байна. Олон хүмүүс хашгирч, үймэх чимээнээр ирвэс олзоо орхиод ойн гүн рүү зугтжээ. Хүүгээ аварсан эх ухаан алдсан тул түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эх, хүү хоёр нэлээд бэртэж шархадсан тул одоо эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэдний бие сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна.

“Бид бар, ирвэс зэрэг амьтдыг хамгаалах тусгай бүсэд оршин суудаг болохоор үүнтэй төстэй хэрэг бараг өдөр бүр тохиолддог. Манай энд ирвэс, баавгай элбэг байдаг болохоор амьд үлдэхийн тулд тэднээс зугтах хэрэгтэй болдог. Сая болсон үйл явдлаас болоод бидэнд зэрлэг амьтдаас бид өмнөхөөсөө ч илүү айж эхэллээ” гэж эрэлхэг эх Баига ярив.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-04 13:03

Эхийн сэтгэл гэдэг агуу

Зочин
Зочин
2021-12-04 14:15

8 биш 6 настай гэж байна. Даанч жоохон харагдаад байсан. 6 настай гэхэд ч жоохон байна. Ингээд тэврүүлсэн байна гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button