Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон төрлийн архи уух тэмцээнд орж түрүүлсэн иргэн нас баржээ

Өнгөрөгч аравдугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК нь баарны нээлтэд зориулан оролцогчдын дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулжээ. Улмаар оролцогчид олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд, хольж хэрэглэх болзлыг тулгаж, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Тухайлбал, нэр бүхий найман төрлийн согтууруулах ундааг нэг дор угсруулан их хэмжээгээр уулгаснаас 39 настай иргэн спиртийн агууламжийн хурц хордлогын улмаас нас барсан байна.

Тухайн тэмцээнийг зохион байгуулсан гэх шүүгдэгч: “...Тухайн тэмцээнийг олон хүнтэй ярилцаж, урьдчилан тохирч зохион байгуулсан. Архины бакалны хэмжээгээр л архи, дарсыг хундагалсан. Би тэмцээнийг зарласан ч, тэмцээнд оролцох саналыг талийгаач өөрөө гаргасан байх л даа. Хэдий хэмжээний архи уугаад хүн нас барахыг би мэдэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөгчид нийтдээ 32 сая төгрөг төлсөн байгаа. Үүнд суудлын жижиг тэрэг оролцуулан тооцсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн задлан шинжилгээний онош: Спиртийн агууламжийн хурц хордлого, цусанд 4.9% спиртийн агууламж илэрсэн, ходоод нойр булчирхай цусархаг үхжил, олон эрхтэний дутагдал, элэг уушгины архаг үрэвсэл, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач нь элэг, уушгины архаг үрэвсэл эмгэгтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлсөн байж болно. Шүүх химийн шинжилгээгээр эмийн бодис илрээгүй. Цусанд спиртийн агууламж 4.9 % илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна” гэжээ.

Талийгаач нь 39 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт аж төрдөг байжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихаар шийдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 09:49

Ene delhiin deerh hamgiin hugiin temtseen bna daa hunii ami nasand hurdeg! Temtseen ch gjdee

Зочин
Зочин
2021-12-06 10:38

Миний бяцхан одой морь дээр гардаг тэмцээн зохион байгуулсан бол амьд байх байлаа

Зочин
Зочин
2021-12-06 11:22

hiih ymaa olj ydsiin

Зочин
Зочин
2021-12-06 11:25

Б�##�ай тэмцээн зохиож байгаа нь ч тэр оролцож байгаа нь ч гэсэн тэр таарчдээ.

Зочин
Зочин
2021-12-06 11:28

хүний амь нас тэр 3 хүүхдийн ирээдүйг 32 сая төгрөг нэг жижиг машин нэг жилийн тэнсэн харг�##�зах ялаар л тодорхойлж байгаа юму? ийм тэмцээнийг ямар усан толгойтойн зохион байгуулдаг байнаа.

Зочин
Зочин
2021-12-06 11:31

Дэлхийд байхгүй тэнэг тэмцээн зохион байгуулжээ.Олзонд дуртай хүмүүс дараагийн үр дагвараа бодохгүй нь тодорхой.

Зочин
Зочин
2021-12-06 11:34

ийм тэмцээн явуулдаг газар гэж байдагаа .

Зочин
Зочин
2021-12-06 11:35

Орос ах нараа дуурайх гээд бүр дэндлээ. ах нар шиг чийрэг бие хаатай ч юм шиг дуурайх юмаа олж ядаж дээ.

Зочин
Зочин
2021-12-06 11:35

Дэлхийд ер нь Тэнэгээрээ нэгт бичигдэхээр л болждээ

Зочин
Зочин
2021-12-06 11:41

хөгжилтэй юм шиг хэрнээ эмэгнэлтэй юм. Бүхэл бүтэн амьдр�##�аа хэдхэн хундага юмаар сольчих гэж. з�##�уучууд наргиж цэнгэж тоглож наадаж болно гэхдээ гол нь тоглох тоглохгүй юмаа ялгаж сурмаар юм . одоо тэр бүлтийгээд үлдсэн 3 хүүхэд яах вэ? 32 сая төгрөг нэг жилийн тэнсэнгээр яахав дээ. чанга торгож хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шд

Зочин
Зочин
2021-12-06 11:41

тэнгэрлэг биш тэнэг монголчууд болж дээ хөөрхий

Иргэн
Иргэн
2021-12-06 12:00

Арай дэндүү хийх ажилаа олж ядан юм.дэндүү боловсролгүй тэнэг мэдэгдэх юм да.хүний амь насыг авт�##� нь архи уулгаж хордлогоор �##�даа ш тэ.3хүүхэд өнчирч эцгийн хайргүй өслөө.ийм тэнэг юм санаачилсан хүнд хатуу хариуцлага хүүхдүүдийг насанд хүртэл мөнгөн торгууль төлүүлэх хэрэгтэй бна.хэн 3хүүхэдийн хоол хувцас даах юм.арай хатуу бишүү

Холбоотой мэдээ

Back to top button