ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

АНУ-ын тагнуул: БНХАУ Баруун Африкт цэргийн бааз байгуулахыг санаархаж эхэлсэн

АНУ-ын тагнуулын нууц мэдээллээс үзвэл, БНХАУ Африкийн Атлантын далайн эрэгт Экваторын Гвинейд цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүсээс иш татан мэдээлжээ.

Ингэснээр Хятад улс Атлантын далайд цэргийн хүчээ байршуулах анхны байнгын цэгтэй болох боломжтой гэж тус сонин онцолжээ.

АНУ-ын эрх баригчдын төлөөлөгчид тагнуулын албаны нарийн ширийн мэдээллийг задлаагүй ч тус сонинд бичсэнээр энэ мэдээлэл Цагаан ордон болон Пентагоныг ихээхэн түгшээгээд эхэлсэн аж. Ийнхүү аравдугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Жон Файнер нь Экваторын Гвинейд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасогог Хятадын эрх баригчдын тавьсан саналаас татгалзахыг ятгах оролдлого хийсэн юм.

“Далайн асуудалтай холбоотой дипломат харилцааныхаа нэг хэсэг болгон бид Экваторын Гвинейд тодорхой боломжит алхамууд, тэр дундаа Хятадын үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдлын үүднээс санаа зовоох болно гэдгийг ойлгуулсан” гэж тус сонин АНУ-ын Засаг захиргааны нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснийг иш татжээ.

Цагаан ордны эх сурвалжуудын нэг нь Экваторын Гвинейд Хятад улс далайн боомт болон тус улсын улсын хамгийн том хот болох Батаг сонирхож магадгүй гэжээ. Дашрамд дурьдахад, Гвинейн буланд аль хэдийн Хятадын байгуулсан далайн гүн дэх худалдааны боомт байдаг. “The Wall Street Journal”-д мэдээлснээр, АНУ-ын тагнуулын алба 2019 онд Экваторын Гвинейг цэргийн зориулалтаар ашиглахыг Хятад сонирхож эхэлсэн гэдгийг сануулсаар ирсэн. Өмнө нь бас АНУ-ын батлан ​​хамгаалах салбарын төлөөлөгчид Бээжингийн ийм боломжит төлөвлөгөөний талаар ч дурьдаж байсан удаатай.

Хятад улс 2017 онд хилийн чанад дахь анхны баазаа Жибутид байрлуулж, Африк дахь АНУ-ын хамгийн том бааз болох “Camp Lemonnier”-ийн ойролцоо 4500 цэрэг байрлаж байгаа тухай дурссан байна. Үүний зэрэгцээ 2021 оны хавар АНУ-ын тагнуулын алба АНЭУ-ын Хятадын хяналтад байдаг худалдааны боомтод БНХАУ цэргийн нууц бааз байгуулж байсныг тогтоосон. Вашингтон эцэст нь АНЭУ-ын эрх баригчдад энэ бүтээн байгуулалтыг түр ч гэсэн зогсоохыг ятгаж байв.

Нэмж дурьдахад, АНУ-ын эрх баригчид Мавританийн орон нутгийн эрх баригчдад Хятадын тэнд барьсан боомтыг аль болохоор цэргийн зориулалтаар ашиглуулахгүй байхыг зөвлөсөн гэж байсан.

Энэ онд Пентагон Конгресст өгөх тайландаа, АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам БНХАУ-ын эрх баригчид Кени, Танзани, Ангол, Сейшелийн арлуудад цэргийн баазаа байгуулах талаар хэтийн төлөвдөө тусгасан гэж тодотгожээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x