НийгмийнУЛС ТӨР

УДШ-ийн сонголтын үзүүрт О.Цогтгэрэл үү, М.Тулгат уу

УДШ-ийн сонголтын үзүүрт О.Цогтгэрэл үү, М.Тулгат уу гэх асуулт дахин гарч ирлээ. Онц их хурлаас сонгогдсон О.Цогтгэрэл, үндэсний анхдугаар чуулганаас сонгогдсон М.Тулгат хоёрын алийг нь УДШ батламжлахаас АН-ын даргын маргаан өндөрлөх нигуртай тулгарав.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яг л ийм нөхцөл байдал үүсч байсан. Гэхдээ УДШ “асуудлаа өөрсдөө шийд” гээд дунд нь яс хаяж өгч байсан. Энэ нь сонгууль өнгөртөл тэднийг эвлэрүүлэхгүй, маргаантай хэвээр нь байлгах эрх баригчдийн тактик байсан гэхэд болно.

Тэр цагаас хойш хиаман дээр нэг найрлаж, ганц өдөр эвлэрсэн дүр үзүүлээд дахин хоёр тийш гэдийцгээсэн. Ардчиллын 30 жилийн ойн босгон дээр ардчилагчдын ардчиллыг булаацалдан хэмлэлдсэн царай нэг иймэрхүү.

Гагнасан гинжийг таслаад өг гэдэг шиг О.Цогтгэрэлийг үү, М.Тулгатыг уу гэдэг сонголтыг УДШ хийж байж тэдний маргаан тасрах нь. УДШ аль нэгнийх нь талд шийдвэр гаргаж тунхаглатал хоёр тийшээ харж, өөрсдийгөө өргөмжилсөөр бууж өгөхгүй суусаар байх нь тодорхой болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 13:49

Цогтгэрэлд байгаа тамга нь Туваанаар дамжаад ирсэн жинхэнэ нь юм шүү УДШ ийнхээээн ойлгооо!

Зочин
Зочин
2021-12-08 19:25

монголын төр шүүх хэтэрхий арчаагүй гэдгээ ганц намын асуудлыг шийдэж чадахгүй б.гаагаар арчаагүй сул дорой гэдгээ харуулж ард түмнийхээ доог тохуу болж б.на.Олон улсад бүр шившигтэйгээ харуулж б.на.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button