ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

2021 оны хамгийн тод сүүлт од XII сарын 12-нд дэлхий рүү ойртож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө

Мэргэжилтнүүдийн саяхан илрүүлсэн “Леонард” нэрт сүүлт од энэ оны арванхоёрдугаар сард манай гаригт хангалттай ойрхон өнгөрөх аж. Өмнө нь, мөн дэлхий рүү ойртон ирж байсан удаатай. Энэ талаар “Дэйли Мэйл” /The Daily Mail/ мэдээлжээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нар жаргасны дараа сүүлт одыг ямар ч асуудалгүйгээр харах боломжтой аж. Хамгийн тод сүүлт одыг харахын тулд мэргэжлийн дуран эсвэл ердийн дурангаар ажиглах боломжтой юм байна. Энэ сүүлд од нь урт ногоон сүүлтэй гэдгээрээ бусад сүүлт одноос ялгаатай гэж эрдэмтэд онцолжээ.

Одон орон судлаачдын хэлснээр сүүлт од нь нэлээд их хэмжээний хоёр атомт нүүрстөрөгч, цианид агуулсан ба тэдгээр нь задрах магадлал өндөр байгаа гэв.

Сүүлт од арванхоёрдугаар сарын 12-нд дэлхийгээс хамгийн ойр зайд буюу 35 сая километрийн цаана өнгөрнө гэж тооцоолжээ.

Арванхоёрдугаар сарын 14-нд Хойд Америк болон бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчид сүүлт одыг ажиглах боломжтой гэнэ. Сүүлт од нь гипербол тойрог замтай ба цагт 255 мянган километрийн хурдтай нисч өнгөрөх аж.

Энэ мэтээр сансар огторгуйн биетүүд дэлхийгээс ойрхон зайд өнгөрөх нь хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэж эрдэмтэд сануулдаг. Тиймээс цаг агаарын үзэгдэл, од эрхэсийн нөлөөнд автамтгай, хэт мэдрэг хүмүүс сүүлт од харван өнгөрөх үеэр анхаарал болгоомжтой байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

(Эх сурвалж: Planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 17:30

Ингээд л нөгөө дэлхий сөнөөчүүдийг хөөргөөд эхэлдэг шүү. Ядаж байхад дандаа л 12сарын 12нд байхын. Албаар ийм б####ай юм бичдэгээ болиосой.

Зочин
Зочин
2021-12-08 03:32

35 сая км-н цаанаас эрүүл мэнд муутгаарай Анар аа !

12 сарын 12 нд гэснээ 12 сарын 14 болоод дууслаа Анар аа
12 сарын 12 нд гэснээ 12 сарын 14 болоод дууслаа Анар аа
2021-12-08 03:33

35 сая км-н цаанаас эрүүл мэнд муутгаарай Анар аа !

Зочин
Зочин
2021-12-08 14:51

Заа шаа шаа.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x