УЛС ТӨР

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноосоо хойш гадаад, дотоодын банкнаас зээл аваагүй

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн барьцаанд тавиад ирсэн гэх мэдээлэл цацагдсан.

Эл мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын Их хурлын үеэр Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноосоо хойш гадаад, дотоодын банкнаас зээл аваагүй. Хэвлэлүүдээр гарсан гадаадаас 240 сая ам.долларын зээл авсан гэдэг худлаа. Өмнө авсан зээлүүдээ бүгдийг нь барагдуулаад сүүлийн гурван жилд зээлийн дарамтгүй, үйл ажиллагаа явуулж байна. Эргэлтийн хөрөнгөө  ийм байдлаар бүрдүүлж байгаа. Томоохон хөрөнгө оруулалтаа ч ингэж шийдэж байна. Аль дансанд ямар мөнгө орж ирснийг банкуудаас тодруулж болно шүү дээ.

Эрдэнэт үйлдвэр төсвийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Цаашдаа зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүн дээр зээл авах, хөрөнгө оруулалт татаж, хамтарч ажиллах шаардлага гарна. Бидний олон жил ярьсан төсөл шүү дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button