ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ 9526 ам.доллар байна

Лондонгийн Металлын Бирж дээр зэсийн үнэ омикрон мутаци гарснаас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.Тодруулбал, зэсийн үнэ хамгийн сүүлийн мэдээгээр 9751 ам.доллар байсан бол өнөөдөр 9,526 болж 180 орчим ам.доллараар буужээ.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарч, илүү их ашиг өгөөжөө өгөх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button