Зэсийн үнэ энэ оны төсөвт тусгаснаас 1300 ам.долларын өсөлттэй байна

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш буюу өнгөрсөн 11 сарын хугацаанд зэсийн үнэ дээд түвшиндээ хүрээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус элементийн нэг тонн үнэ 8,766.36 ам.доллар байна. Эл үнэ өнгөрсөн сарын дунд үеэр 9000 ам.доллар даваад байв.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,070.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.а-д заасан шаардлагын дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд 2024 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7,386.6 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 182.5 ам.доллар байхаар тооцсон байна.
Тэгвэл дэлхийн зах зээлд зэсийн үнэ бидний төсвийн төсөлд тусгаснаас өнөөдрийн байдлаар 1379.7 ам.доллароор тонн тутмын үнэ нь өсөөд байгаа юм. Экспортлогч улс бидний хувьд зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөх нь ашигтай бөгөөд төсөвт төсөвлөсөн орлого төлөвлөгөөгүйгээр өсөх, бусад унасан элементийг орлон алдагдлыг нөхөх зэрэг эерэг нөлөөтэй юм.
Зэсийн үнийг доорх графикаас харах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөөцөө 10 тэрбум долларт хүргэе өөр зүлйд бүү зарцуул байгаагүй мөнгө гээд хадг�##�чих