НийгмийнУЛС ТӨР

БАЛАГ: Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг 175 тэрбумаар хохироосон ч НЭГ Ч ТӨГРӨГ төлөөгүй байна

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэрийг Дубайд 240 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьчхаад ирлээ” гэх мэдээлэл шуугиад намжсан. Гэхдээ тус үйлдвэрийн удирдлагууд зээл аваагүй 290 сая төгрөгийн зээл авах эрхийг ТӨБЗГ-аас авчихсан, ирэх онд 230 сая ам.долларын зээл авахаар зэхэж байгаа.

Эл мөнгөөр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалахгүйгээр зээл авна хэмээх тайлбарыг хийгээд байгаа билээ. 230 сая ам.доллар гэдэг 655.5 тэрбум төгрөг. Хилийн боомтын асуудлаас үүдэж, зэсийн баяжмалын экспорт саарсан энэ өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” тийм сайн байхгүй нь ойлгомжтой. Дээрээс нь Ш.Батхүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьсан өр зээлийн асуудлаа одоо хүртэл олж авч чадаагүй, асуудал нь цэгцрээгүй байгаа билээ.

-ДОТООДЫН ШҮҮХЭЭС Ш.БАТХҮҮГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т 127.9 ТЭРБУМЫГ ТӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч, НЭГ МӨНГӨ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА-  

“Эрдэнэт үйлдвэр” эрсдлийн сангаасаа Ш.Батхүүгийн өмнөөс төлсөн 40 сая ам.доллароо /одоогийн ханшаар 136.8 тэрбум төгрөг/ буцааж олж авах процесс одоо хүртэл үргэлжилж байгаа. Эл мөнгөө олж авахын тулд дотоодын хууль шүүхийн байгууллагад хандсан. Шүүхийн процесс ямар шатандаа үргэлжилж байгааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.

Тэрбээр: хоёр шатны шүүхээс 127.9 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгохыг Ш.Батхүүд даалгасан шийдвэр гарсан. Одоогоор хэргийн процесс шүүх дээр үргэлжилж байгаа тул “Эрдэнэт үйлдвэр”-т Ш.Батхүүгээс сохор зоос ч орж ирээгүй байгаа нөхцөл байдалтай байгаа хэмээх хариултыг өгөв.

-Ш.БАТХҮҮ 69 САЯ АМ.ДОЛЛАР+37.8 ТЭРБУМААР АШИГТАЙ АЖИЛЛАСАН Ё, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 40 САЯ АМ.ДОЛЛАР+37.8 ТЭРБУМ

Энэхүү процессуудын завсар Ш.Батхүү “монжиж”, саалийн үнээ гэгдээд Эрдэнэт үйлдвэр “хохироод” байгаа билээ. “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.долларынхоо 40 сая ам.долларыг төрөөр төлүүлээд 69 сая ам.долларын зөрүүнээс цэвэр мултарсан. Гэтэл нөгөө талд “Эрдэнэт үйлдвэр” “Taylor wessing” өмгөөллийн компанид 36.3 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-иас Арбитрын шүүх хуралтай холбоотой томилолтын зардалд 1.3 тэрбум, “Pinsent Masons” компанийн шинжилгээний хөлсөнд 115 сая төгрөг гээд нийт 37 тэрбум 871 сая төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс гарсан. Шүүхийн зардлын 37.8 тэрбум төгрөгөн дээр ЯМАР Ч  ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. Сонирхолтой бодлого бодоход,

40 сая ам.доллар /136.8 тэрбум/+37 тэрбум 871 сая төгрөг=175 тэрбум гаруй төгрөгөөр “Эрдэнэт үйлдвэр” хохироод байна.   

Нөгөө талд 69 сая ам.доллар /196.7 тэрбум/+37 тэрбум 871=235 гаруй тэрбум төгрөг нь Ш.Батхүүгийн ашигтай ажиллагаа болчихсон яваа юм.

-Ш.БАТХҮҮГ ЗЭЭЛ ХИЙХЭД ЗУУЧИЛСАН “OCEAN PARTNERS”-ИЙНХАН УЛСТӨРЧДИЙН ГАР ХӨЛ

Ш.Батхүүгийн “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөхдөө зэсийн баяжмалын трейдер компаниар зуучлал хийлгэсэн нь ихээхэн анхаарал татдаг. Бүр нарийн нарийн яривал “Ocean Partners” компани нь 2006 онд Ш.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан зээл авах асуудалд давхар зуучлагчаар оролцсон түүхтэй. “Ocean Partners” нь АНУ-ын компани байснаа хожим нь Английн гэгдэх болсон, Эрдэнэтээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани. Хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг Мөнхбаяр гэх иргэнийх. Түүнийг “Таванбогд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы маш ойрын хамаатан хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Х.Бадамсүрэнгийн саналаар уг компанийг “Стандарт” банкны хэлцэлд оруулж, Шадар сайдаар ажиллаж асан Ө.Энхтүвшин “Х.Бадамсүрэнгийн санал болгосон компани” гэж намынхандаа учирласан явдал гарсан билээ. “Ocean partners”-ынхан Монголын улстөрчидтэй гүн хэлхэлдсэн нь харагддаг.

-ХЭРГИЙН ГОЛ ЭЗЭД ЯЛ АВААГҮЙ, МУЛТАРСАН -

Ийнхүү улсын үйлдвэрт ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргийн гол эзэд шүүхээс одоо ч хүртэл ял аваагүй, асуудал сунжирсаар. Ш.Батхүүгийн хэрэг шүүх дээр хэдэнтээ эргэж буцсаар. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавихыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэгддэг хүн бол Ч.Ганзориг. Тэр хуулийн хариуцлага хүлээгээгүй. Ерөнхий сайд С.Баярын амаар өгсөн чиглэлийн дагуу ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нар үйлдвэрээ барьцаалуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэгддэг. Хөшигний ард яригддаг эл логик шүүх дээр батлагдахгүй явсаар Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргээс чимээгүй сугарсан. Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн төрд сууж аавыгаа ялгүй байлгах тал дээр улстөрийн бүхий л тохироонуудад оролцсон гэж хөшигний ард яригддаг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Цагаан захтнуудын гэх авлига, албан тушаалын хэргүүдэд ял завших, хэргээс хуулийн хүрээнд цэвэрхэн мултарсны тод жишээ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьсан явдал. Ш.Батхүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг хохироосон 175 тэрбумыг өнөөдөр хэн ч дурсаж ярьдаггүй. Баахан улс төр орсон, тохироо явагдсан тул. Асуудлыг харин ч сарниах сонирхол бий. Учир нь хөшигний ард тэд хэдийн гар барьчихаад, ийм байдлаар мөнгө угааж байдаг гэдгийн жишээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШУДАРГА ЁС ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
ШУДАРГА ЁС ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
2021-12-08 08:21

МУУ БУЗАР ЯЛТАНГУУД БОЛОХ БАТХҮҮ, ГАНЗОРИГ, ТҮҮНИЙ ХҮҮ ТЭМҮҮЛЭН, СУГАР САНЖИЙН БАЯР НАРЫГ МОНГОЛ АРДЫН НАМЫН ЭРХ БАРИГЧ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ НАР ЦЭЭЖЭЭРЭЭ НҮДЭН ДЭЭР УЛААН ХАМГААЛАХ ЮМ. ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ ТА НАР ЯАГААД НҮДЭН ДЭЭР АВИЛГАЙТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЯРИАД АРААР ХУЛГАЙ ХИЙДЭГ ЛУЙВАР ХИЙДЭГ ХҮМҮҮСЭЭ ӨМӨӨРДГИЙМ БЭЭ???? БАДАМЖУНАЙТАНГУУДАА АВЧИРЧ ЯЛ ӨГ? ТЭР СУГАРДАГГҮЙ СУГАР ЧИНЬ ЗАЙСАНД ТАНСАГЛААД Л ӨГЛӨӨГҮҮР БЭЛТГЭЛИЙН ӨМД ЦАМЦТАЙ ГҮЙЖ ЯВНА?????? ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ГҮЙЖ ЯВАХАД СЭЛЭМНИЙ ХУЙХ НЬ ЗЭВЭРСЭН ХҮРЭЛСҮХ МАШ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. ШУДАРГА ЁС ЧИНЬ ХАА БАЙНА АА???

Зочин
Зочин
2021-12-08 10:18

Одоо тэгээд хялбаршуулан шийдүүлээд идсэн мөнгөөрөө хаусандаа нийлээд наргиад байждээ

Zochin
Zochin
2021-12-08 10:28

Tesne Tesne gehed ingej teseh uu gedeg boloh baih Altjin avgai tuunii huu Ed nar yagaad usnaas huurai garchiv Ene Bathuu gegch ees huraasan hurungu baigaa bizdee yagaad ingej hyyli ne hurtel uur uur uilchildgiin bol

Зочин
Зочин
2021-12-08 14:04

Санжийн Баяр хулгайч ахлаж хийсэн хэрэг шүүдээ.Санжийн Баярын хөрөнгийг хураасан юм уу.Өмхий садар Баяр үхэхийн хооронд хичнээн нүгэл хураав.Өмхий зовлогыг нь булахад �##�д газар л хэрэгтэй байт�##� яах гэж ингэж шунадаг бирд вэ.

Иргэн
Иргэн
2021-12-08 14:08

С.Баяраар төлүүлнэ толгойлогч нь шүү

зочин
зочин
2021-12-08 19:10

Манай намыг сонго намайг сонго гэхээр сонгоод байдаг юм чинь ямар ч хүн сонгогдохыг л бодох нь зөв шүү дээ .Сонгоод байгаа тэр масс л буруутай !

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-12-08 23:07

Батхүү ямар буруутай билээ. Эрдэнэт компаниас бат�##�гаа гаргаж өгөөч хүссэн хүн биз дээ? Хүсэлт гаргах нь гэмт хэрэг биш. Харин гарын үсэг зурж бат�##�гаа гаргаж өгөөд төрийн мөнгийг үгүй хийсэн Эрдэнэтийн дарга нар л буруутай. Тэднийг ялласан уу? Аль намынхан бэ, тэд? Бодъё доо.

Зочин
Зочин
2021-12-09 19:13

Батхүү биш угтаа Ман шүү дээ. Тиймдээ ч энэ хэргийн шүүх хур�##� хойшилсон тоогоороо гинесийн амжилтыг эвдэж байна.

Зочин
Зочин
2021-12-10 16:22

МАН төрд байсан цагт авилг�##�ын хэрэг шийдэгдэхгүй нь нэгэнт тодорхой болжээ. МАН ыг засгаас �######�уулж байж л шударгаар шийдэгдэх нөхцөл бүрдэх боломжтой

Холбоотой мэдээ

Back to top button