НИЙГЭМ

Цахилгааны үнийг 16 хувиар нэмжээ

Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр айл өрхүүдийн цахилгааны үнийг 1 Квт тутамд 16 хувиар нэмжээ. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн долдугаар сарын 1-н хүртэл үе шаттайгаар нэмсэн гэнэ. Албаныхан цахилгааны үнэ өссөн шалтгааныг “Эрчим хүчний салбар алдагдал ихтэй ажиллах болсон, үйлдвэрлэдэг өртгөөсөө 25 хувийн бага тарифаар эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг нь алдагдал хүлээх үндсэн шалтгаан болсоор байна. Тиймээс ийм арга хэмжээ авахаас арга байгаагүй.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын гэр хороололд түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэ өвөл цахилгаан халаагуураар гэрээ халаахаар төлөвлөж буй иргэдэд цахилгааны үнэ нэмэгдсэн нь таагүй мэдээ. Иргэдэд үнийн дарамт болох талтай.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button