ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистаны 15 настай охин дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн жагсаалтад оржээ

“Financial Times” сонин 15 настай афган охиныг 2021 оны дэлхийн хамгийн хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр нэрлэлээ. Түүнийг хүний ​​эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай “Financial Times” сэтгүүлд Сутуда Фурутан гэх охины нэрийг дэвшүүлсэн аж.

“Сутуда Фурутан бол талибанчуудын үйлдлийг эрс эсэргүүцэж, охидыг хичээл сургуульд нь явуулахыг зоригтойгоор шаардсан. Түүний эр зориг, хүч чадал нь Херат дахь талибанчуудад охидыг сургуульдаа явахыг нь зөвшөөрүүлсэн. Сутуда бол охидын сурч боловсрох эрхийг хамгаалж, тэмцсэн зорх зоригтой охин. Дэлхий нийт түүний дуу хоолойг болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа ийм охидын дуу хоолойг сонсох ёстой” гэж Юсуфзай хэлжээ.

Талибанчууд Афганистанд Засгийн эрхийг булаан авч, сургуулиудыг хаасны дараа Сутуда Фурутан охин тус улсын охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хамгийн идэвхтэй тэмцэгчдийн нэг болсон. Сутуда охины нэгэн бичлэг Афганистан даяар нэлээдгүй шуугиан дэгдээж, олон нийтийн сүлжээгээр аль хэдийн олон дагагчтай болжээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-10 11:56

Эвий нөгөө зэрлэгүүд нь �##�чих вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button