ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

"Удахгүй” дэлхийн хүн ам олон зууны дараа анх удаа эрс буурна

Удахгүй дэлхийн хүн ам олон зууны дараа анх удаа буурна гэж “Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгааны үр дүн нотолжээ. Одоогоор дэлхий дээр 7.8 тэрбум хүн амьдарч байгааг ч нийтэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ үзүүлэлт 2064 онд дээд цэгтээ хүрнэ гэжээ. Оргил үедээ дэлхий 9.7 тэрбум хүн амтай болох ба  2100 он гэхэд энэ тоо 8.8 тэрбум болж буурах аж. Судалгааны удирдагч, профессор Штейн Эмиль Воллсет хэлэхдээ, хамгийн сүүлд 14-р зууны дунд үед хар тахлын улмаас дэлхийн хүн ам буурсан гэдгийг сануулав.

“Хэрэв бидний таамаг зөв бол дэлхийн хүн амын тоо буурах үзэгдэл тахал өвчин, өлсгөлөн гэх мэт үйл явдлуудаас бус төрөлтийн хувь хэмжээ буурсанаас үүдэлтэй байх болно” гэж профессор онцлов.

2017 онд Японы хүн ам 128 саяд хүрч дээд цэгтээ хүрсэн. Олон улсын “IHME” судалгааны байгууллагын урьдчилсан мэдээгээр зууны эцэс гэхэд Японы хүн амын тоо 53 сая болтлоо буурах аж.

Мөн хугацаанд Италийн хүн ам 61 саяас 28 сая болж буурах ба энэ зууны эцэс гэхэд Испани, Португал, Тайланд, Өмнөд Солонгос болон бусад зарим орны оршин суугчдын тоо мөн хоёр дахин буурна гэж тооцоолжээ.

Өдгөө дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улсын хувьд хүн ам нь 2024 он гэхэд дээд тал нь 1.4 тэрбум болж нэмэгдэх ажээ. Энэ зууны эцэс гэхэд Хятадын хүн амын тоо бараг хоёр дахин буурч, 732 сая хүн болно гэж эрдэмтэд таамаглаж байна.

Ерөнхийдөө 2100 он гэхэд дэлхийн 195 орноос 183 орны хүн ам нь буурна гэж “IHME” тооцоолжээ. Төрөлт буурч байгаа нь юуны түрүүнд эмэгтэйчүүд олноороо сурч боловсрох, хөдөлмөрлөх боломж бүрдэж,  мөн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл өргөн хэрэглэгдэж байгаатай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа юм.

Түүнчлэн энэ зууны эцэс гэхэд өндөр настны тоо эрс нэмэгдэж, хүүхдийн тоо эрс цөөрөх аж. Ийнхүү тав хүртэлх насны хүүхдийн тоо 2017 онд 681 сая байсан бол 2100 онд 401 сая болж буурч, 80-аас дээш насныхны тоо эсрэгээрээ 2017 онд 141 сая байсан бол энэ оны эцэс гэхэд 866 сая болж өснө гэжээ.

Судалгааны зохиогчдын нэг, профессор Кристофер Мюррей дэлхийн хүн амын насны бүтцийн энэхүү өөрчлөлтийг “нийгмийн асар том өөрчлөлт” гэж нэрлэв. Энэ нь дэлхийн эдийн засагт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг эрдэмтэд анхааруулж эхэлсэн.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 19:09

Байг##ь бас дэлхийн нуруу амрах нь дээ,

Холбоотой мэдээ

Back to top button