СПОРТ

UWW Б.Шоовдорыг 3,000 ам.доллароор шагнана

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ.

Чансааг тэргүүлэгч бөх 10000, хоёрдугаарт орсон нь 7000, гуравдугаарт бичигдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртэнэ. Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилддаг, ДАШТ-ий гурван хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор чансаагаараа гуравдугаарт бичигдэн, 3000 ам.долларын шагнал авахаар болжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргаас мөнгө, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x