ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СУДАЛГАА: “Файзер” вакцин “Омикрон” хувилбарын халдвараас хэсэгчлэн хамгаалж байна

Америкийн “Файзер”, Германы “BioNTech” компаниудын боловсруулсан коронавирусийн эсрэг вакцин нь “Омикрон” хувилбараас хэсэгчлэн хамгаалж байгааг ӨАБНУ дахь Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар тодорхойлжээ. Судалгаанаас эш татан “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг өчигдөр мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, судлаачид “Омикрон” хувилбарын халдварыг “Файзер” вакцин дарангуйлж, бүрэн хамгаалж чадахгүй ч зөвхөн хэсэгчлэн устгаж байгааг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, нэмэлт тун буюу бүүстер тунгаар “Файзер” вакциныг нэмэлт хамгаалалт болж чадна гэж үзжээ.

Арваннэгдүгээр сарын 26-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ Африкийн өмнөд хэсэгт тархсан “B.1.1.529” төрлийн коронавирусийн хувилбарыг Грек цагаан толгойн 15 дахь “Omicron” үсгээр нэрлэсэн. ДЭМБ-ын мэдэгдэлд, “Омикрон” нь олон тооны /32/ мутацитай гэж зарласан.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button