ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Хүн төрөлхтөн мөхөх үеийг “Дэлхийн хар хайрцаг”-т бичиж үлдээнэ

Тасманийн арал дээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж, манай гараг бодит гамшигт хэрхэн аажмаар ойртож байгаа талаарх бүх мэдээллийг багтаасан ган бүтэц байрлуулах гэж байна.

Энэхүү асар том байгууламжийг “Дэлхийн хар хайрцаг” гэж нэрлэх ажээ. “Дэлхийн хар хайрцаг”-ийг бүтээхэд нарны зайн хавтангаар ажилладаг хатуу дискэн ялтсуудыг ашиглах юм. Байгууламжид дэлхийн цаг уурын төлөв байдал, ургамал, амьтдын устаж үгүй ​​болох тухай шинжлэх ухааны бүхий л мэдээллүүдийг багтаахаар төлөвлөжээ.

Нэмж сонирхуулахад, эрдэмтэн мэргэжилтнүүд хүрээлэн буй орчны бохирдлын талаарх мэдээллийг ч мөн нэмж оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь хүн төрөлхтний дараагийн хойч үе, үр удам маань манай цэнхэр Дэлхийд чухам юу тохиолдсоныг олж мэдэх боломжийг олгох зорилготой.

Ер нь ойрын хугацаанд хүн төрөлхтөн ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол уур амьсгалын өөрчлөлт бүх хүн төрөлхтнийг мөхөл рүү нь түлхэнэ гэж төслийн зохиогчид онцолжээ.

“Дэлхийн хар хайрцаг” бол шинэ залуу хойч үеийнхэн мэндлэхээс өмнө дэлхий дээр болсон байгалийн гамшиг, тахал өвчин, дайн дажин гээд хүний санаатай болон санаандгүй байгалийн жамаараа болсон бүх л үйл явдлыг олж мэдэх түүхэн сурвалж болох юм.

“Дэлхийн хар хайрцаг” төслийг маркетингийн үйл ажиллагаа явуулдаг “Clemenger BBDO” агентлаг, Австралийн “Glue Society” бүтээгчдийн агентлагууд хамтран хариуцаж байгаа юм. Бүтцийг суурилуулах ажлыг 2022 оны эхээр хийхээр төлөвлөж байгаа аж. Өнөөдөр мэргэжилтнүүд хатуу дискний бета туршилтыг хийж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж эхэлжээ.

Энэ нь дэлхий дээрх асар олон тооны амьд организмын мөхөл сүйрлийг  өдөөж болох гамшиг дахин гаргахгүйн тулд бид ямар алдаа гаргасан, цаашид юу хийх ёсгүйг үр удамдаа ойлгуулахад тусална гэж төслийнхөн үзэж байгаа юм.

(Эх сурвалж: Planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 16:04

дэлхийтэйгээ хамт сүйрчихгүй байсан юмуу

Холбоотой мэдээ

Back to top button