НийгмийнСПОРТ

Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь оноосон шийтгэлээр Э.Оюунболдыг дахиж шийтгэж болохгүй

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд 2019 онд төрийн наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Гэвч наадмын дараа түүнээс допинг илэрсэн тул аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Улмаар өнөө жил Хүй долоо худагт болсон барилдааны дараа түүнээс допинг дахин илэрсэн тул МҮБХ хэдхэн хоногийн хуралдан, барилдах эрхийг нь найман жилээр хасаад байгаа юм.

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутгийн бөх, шавийнхаа талаар ийм байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “МҮБХ 2021 оны хавар хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлаараа барилдааны дүрмэнд өөрчлөлт оруулсан. Допингтой хатуу тэмцэхийн тулд “Допинг давтан хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг найман жилээр хасна” гэж дүрмэндээ тусгасан. Тэгж би дуулсан. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Баяр наадмын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэх шаардлагатай гэж би хувьдаа бодож байгаа. Мэдээж бид допингтой тэмцэх ёстой.

Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь авч үзвэл, ял шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал, хүний нөхцлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй. Гэх мэт хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх байх.

Миний санахад, Э.Оюунболд хэдэн оны билээ улсын наадамд түрүүлсэн. Гэвч допинг илэрсэн гээд тухайн мөрдөгдөж байсан хуулийн дагуу нэг бил үү хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан. Үргэлжлүүлээд цолыг нь хураасан. Үүний дараа энэ жилийн барилдааны дараа допинг илэрсэн гэж ойлгосон. Үүнд нь зохих шийтгэлийг оногдуулах нь мэдээжийн асуудал. Гэхдээ өмнө нь оноосон шийтгэлийг дахин давхардуулан шийтгэж буй нь чухам хэр зохистой юм бол. Тэгж болохгүй. Энэ бүхнийг харгалзах байх гэж бодож байна.

Багшийн хувьд үр хүүхдээсээ ялгаагүй сэтгэл дотроо өмөлздөг. Улсын наадамд түрүүлснийх нь дараа допинг илэрлээ гэхэд үнэхээр дотор харанхуйлаад явчихсан. Маш хүнд цохилтод орсон. Багшийн хувьд хэлэхэд, Э.Оюунболд байгалиас заяасан өгөгдөл, өөрийнх нь бяр тэнхээ, барилдааны мэдрэмж, хэнээс ч гуйхааргүй. Ямар ч нэмэгдэл хэрэглэхээргүй бөх гэж Э.Оюунболд шавийгаа ойлгодог. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд одоо юу хэлэх вэ.

МҮБХ, холбогдох байгууллагууд шат шатандаа хууль зүйн нарийн үүднээс авч үзэх байлгүй дээ. Би Монголын жирийн нэг иргэн, жирийн монгол бөх хүн. Тохож болох бүх муу юмыг миний нуруун дээр тохож байгаа. Гэхдээ олон хүн биш. Цөөн хэдхэн хүн бий. Цаг хугацаа харуулах байх. Миний ард түмэн надад итгэдэг, намайг хайрладаг. Зөв явахыг хичээн, өнөөдөр 57 нас хүрч хүн, би” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2021-12-09 09:06

Допинг давтан хэрэглэсэн бол давтан арга хэмжээ авна биз дээ. Давхардуулахгүй гэж юу яриад байнаа? Давхардуулан допингдсон бол давхардуулсан шийтгэл ногдуулах нь зөв. Наад шавь гэсэн тэнэг гараа сайн хүмүүжүүлэх ёстой байж

hjh
hjh
2021-12-09 09:10

baterdene ooroo dopingchin bsan baih novsh gej

hhk
hhk
2021-12-09 09:12

tiin shuu baterdene ooroo novch bsan

иргэн
иргэн
2021-12-09 09:54

яг Үнэндээ Э,Оюунболдыг ингэж Эвдэлж ийм байд�##�д хүргэсэн Нөхдүүд бол нутаг нэгт том Даргаа Хүрэлсүх Оюунэрдэнэ Б,Батэрдэнэ нар юм шүү дээ Алдаа гаргасан үед нь Засаш з�##�аруулж явахын оронд улам Хөөрөгдөж байгаад энэ Хүүг ийм болгожчихоод одоо Батэрдэнэ аварга ийм тийм гэж ярьж уйлаггаад яахав ээ дээ,

Зочин
Зочин
2021-12-09 10:24

Нутагийн дүүгээ өмөөрчээ.Уртд нь ямар ч шийтгэл оноогоогүй барилдаад түрүүлээд авдагаа аваад явж байсан.Харин дахин давтан хэрэглэвэл шийтгэх нь зөв шүү.Хуулинд ч давтан гэдэг үг байдаг бөгөөд хүндрүүлж үздэг юм аө

Зочин
Зочин
2021-12-09 10:28

Баагий аварга хуц�##�гүй дуугай бай. Таны мэддэг асууд�##� биш.

Уншигч
Уншигч
2021-12-09 11:09

Баагий аварга чимээгүй байсан нь дээр биз ээ, нэгэнт гарсан шийдвэрээр олон юм ярих хэрэггүй, шударга л байцгаая, бат�##�сан дүрэм журмаа ямар нэг арга саам хийлгүй тэгш хэрэгжүүлж сурья

Баянаа
Баянаа
2021-12-09 13:46

Допингтой хатуу тэмцэх ёстой. Гэхдээ зарим хэрэглэсэн бөхчүүдэд нь хөнгөн шийтгэл оногдоод зарим нь бүр цол ахиад даян аварга болчихдог л огт ойлгогдохгүй юм

Цулгуй
Цулгуй
2021-12-09 17:27

Х�##�х хүн болохоор тэгсийм . Одоо үгүй хийхгүй бол дахиад 10 жил түрүүлчихэнэ .увс улсаас бусад аймгийн бөхчүүдийг түрүүлэхыг хориглоно

Зочин
Зочин
2021-12-09 21:19

Наад м�##� чинь допинг давтан хэргэлсэн гээ биздээ бүүр насаар нь барилдах эрхийг нь хас

Зочин
Зочин
2021-12-10 00:14

Бүх хатгаасыг Бат-Эрдэнэ та хийдэг юм биш үү..Хэлбэл зүгээр л санаагаа хэлээч.Дотуур тамиртай хүний зангаар хачин бөөрөнхий юм ярьж байснаа цөөн хэдэн хүн надад хамаг муу бүхнийг үүрүүллээ гэнэ үү.Юу гэсэг үг вэ.Эсвэл бусдыг хардах шизопрений шинж тэмдэг илрээд бхйна уу.Гаад тэнэг Оюунболддоо зүгээр л чиний буруу гээд үнэнийг хэлчихэж чадахгүы �##�цаганасан юм яриад ард түмнийг хатгаад байхаа болиоч.

Зочин
Зочин
2021-12-11 00:44

Бүх насаар нь барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. Хэн ч хэзээ ч допинг хэрэглэж барилдах ёсгүй шүү . Аварга шавиа ингэж өмөөрөхгүй ээ . Бусад олон бөхчүүдэд маш том сургамж болгож хатуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг билээ.

Зочин
Зочин
2021-12-11 09:01

Өдий нас�##�ж өвгөн болтлоо олон түмний хишгийг хүртсэн хүн байж Бат-Эрдэнэ гуай яасан нуруугүй дорой юм ярьдаг хүн бэ.Зүгээр л буруу зөвийг нь хэлчихийн оронд ш�##�чиганаад байх юм.Ер нь Оюунболдын бичээд яриад байгаа нутаг усаар нь ялгаж гүтгээд хатгаж хутгаад байгах асуудлыг Бат-Эрдэнэ д�##�даас хатгаад байгаа нь тодроод байна шүү .

Zochin
Zochin
2021-12-11 19:41

Хоролмаа Баянмөнх удахгүй дэ

Холбоотой мэдээ

Back to top button