Энтертайнмент

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман улсыг зорилоо

Герман улсын Бремен хотод энэ сарын 18-ны өдөр Латин Америк бүжгийн ДАШТ болно. Тус тэмцээнд "Moon dance” хамтлаг оролцох бөгөөд өнөөдөр /2021.12.08/ аян замдаа гарчээ.

“Moon dance” хамтлаг нь бүжигчид, менежерүүдээс бүрдсэн 20 гаруй гишүүнтэй бөгөөд О.Саранхүү багшаар удирдуулж, О.Оюунбат багш дасгалжуулж байна.

Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид зургаан минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button