ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Хамгийн ааш нь олддоггүй таван зурхайн орд

Од эрхэсийн нөлөө хүний хувь тавилан, зан аашинд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл зурхайчид хамгийн ааш муутай, аймшигтай зан ааштай эмэгтэйчүүдийг зурхайн ордоор нь тодорхойлжээ.

Жагсаалтын эхний Алтан өргөмжлөлийг Арслангийн ордныхон хүртэнэ. Хамгийн ааштай, хамгийн аймшгийн эмэгтэйчүүд АРСЛАНГИЙН ордонд мэндэлсэн байдаг гэжээ. Арслангийн ордны охид, хүүхнүүд хайр халамжаар дутагдаж, бусад хүмүүс өөрт нь байнга анхаарлаа хандуулж байхыг эрмэлздэг. Арслангийн ордны эмэгтэйчүүд хамгийн хахир ширүүн, маш шаардлага өндөртэй эхнэрүүд болдог гэнэ. Гэвч, энэ ордныхны догшин ширүүн зан ааш амархан “өршөөгддөг”.

Хоёрдугаарт Мөнгөн өргөмжлөлийг ХИЛЭНЦИЙН орднынхон авна. Энэ ордныхны онцлог бол тэд их сэтгэл хөдлөлтэй. Мэдээжийн хэрэг, мэдрэмжийн “шуурга” нь тэднийг хүсэл тачаал бялхсан нууц амраг болгон хувиргадаг. Гэвч тэдний энэ тачаангуй байдал өдөр тутмын энгийн амьдралд нь тус дэм болохоос илүүтэй харилцаанд нь саад болдог.

Харин Хүрэл өргөмжлөлийг МЭЛХИЙН ордныхон авна. Энэ ордны охид, эмэгтэйчүүд туйлын халамжтай, бас энхрий байж чаддаг гэнэ. Гэвч, тэдний сул тал бол халамжтай, энхрий байдлаа хэтрүүлдэг талтай аж. Өөрөөр хэлбэл, тэд хэт туйлширдаг. Энхрий байдал нь залхмаар, халамж нь ч залхаж зугтмаар болгодог гэнэ. Энэ бүхнийг нь тэдэнд ойлгуулж, давс хужирыг нь арай л  хэтрүүлээд байгааг нь хэлбэл тэдний зүрх бүр гүн рүүгээ шархалдаг.

Жагсаалтын дараагийнх нь ОХИНЫ ордныхон. Энэ ордны хүүхнүүд бусдыг, ялангуяа эсрэг хүйстнээ өөртөө яг л соронзон мэт татах увидастай. Гэвч, Охиныхонд таашаагдана гэдэг амаргүй даваа. Охиныхон хэт глобал биш ч зүрх сэтгэлийг нь байлдан дагуулах тийм эрэмгий үйлдийг эсрэг хүйстнээсээ шаарддаг. Гэвч, яг цагаа тулахаар шаардлага нь тийм ч өндөр биш, ялангуяа эмх цэгц, цэвэрч байдал дээр.

Маш төвөгтэй зан аашийг ИХРИЙН ОРДНЫ хүүхнүүдээс олж харна. Тэдний гол “проблем” бол хов жив, нууц учралд ихээр татагддаг. Энэ нь тэднийг бусдыг байнгын дарамт дунд амьдруулдаг. Тэд бас эр нөхрөөсөө өөр эрчүүдтэй сээтэгнэж ангалзахаас ер нь бол хэзээ ч татгалздаггүй.

(Эх сурвалж: 5TvNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-09 11:53

ШААААЛ ХУДЛАА ҮҮНИЙГ БИЧИГЧЭЭР ХҮНИЙ АМЬДРАЛЫГ МЭДЭХ ХЭРЭГ ҮҮ ПААААА ХАААААХААААА

Холбоотой мэдээ

Back to top button