УЛС ТӨР

Н.Учрал: Цалингийн зээлийг 5 минутад авдаг болно

Өнөөдөр /2021.12.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч гишүүн Н.Учрал үг хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр гурван хуулийн төслийг баталж байна. Эдгээр хуулиудын хүрээнд, хамгийн наад захын жишээ нь иргэн 16 нас хүрээд тоон гарын үсгээ баталгаажуулдаг болно. Ингэснээр хүнд суртал багасах, авлигын индекс буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь харагдаж байгаа. Тоон гарын үсгээрээ цалингийн зээлийг ч 5 минутад авдаг болно. Хуулиудыг цахим хөгжлийн хурдасгуур болгож чадвал, хүнээс хараат биш болсноор төрийн ажил ил тод, шударга болно.

УИХ-ын зүгээс ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана гэдгээ хэлж байна” гэлээ.

Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саранмандал
Саранмандал
2021-12-09 17:02

Өндөр настнуудад зээлийг ЖИЛЭЭР өгч болдог
болгомоор бна шүү Өндөр настны ЗЭЭЛ тэглэлээ гээд хэдхэн хүн ЗАВШСАН
Түүний ГАЙГААР жилээр зээл авч болохоо БОЛЬСОН ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БГА ХЭРЭГ ШҮҮДЭЭ !!!

Sukhbat
Sukhbat
2021-12-10 16:56

Yostoi hereggui sar sardaa awaal amidarch bsan deer. Undur nastai aaw eejee daramgalj zeel awhuuldag bdal bhgui shahuu bolson.

Зочин
Зочин
2021-12-11 03:17

МАН АРАЙ ДӨНГҮҮР НЬ ЭНЭ УЧРАЛ ЮМ ДАА БУСАД ГАРУУД НЬ СУМ МУМИБАЗАР Л ГЭСЭН ҮГ

Холбоотой мэдээ

Back to top button