ДЭЛХИЙ

“Омикрон” хувилбарт вирусийн анхны гэрэл зураг нийтлэгдлээ

Хонконгийн эрдэмтэн коронавирусийн “Омикрон” хувилбарын анхны гэрэл зургийг нийтэлжээ. Электрон микроскопоор өндөр өсгөлтөөр татаж авсан зураг нь титэм хэлбэр бүхий сээр нуруутай вирус байгааг харуулжээ.

“Омикрон”-ы гэрэл зургийг Хонконгийн Их Сургуулийн вэб хуудсанд нийтэлсэн ба анагаах ухааны факультетийн эрдэмтэд “КОВИД-19”-ийн халдвар авсны дараа сармагчингийн бөөрний эсэн дэх зургийг авсан гэж тус их сургуулиас мэдэгджээ.

Багаар томруулсан гэрэл зураг дээр жижиг хар өнгөтэй вирусийн тоосонцор агуулсан хавдсан цэврүүт эсийн гэмтэлийг харуулжээ. Харин томруулсан зураг дээр вирус нь титэм хэлбэртэй нуруутай байгаа нь харагдаж байгаа юм.

(Эх сурвалж: Gub Daily News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button