Нийгмийн

АТҮТ: Дугуй хадгалах горим

Авто тээврийн үндэсний төвөөс жолоочдод зориулан зөвлөгөө хүргэсэн байна.

Иргэд сольсон зуны дугуйгаа хадгалахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Дугуйг хадгалахаас өмнө дугуйн гадаргуу дээр байгаа тоос шороог цэвэрлэж ямар нэг бодис, тос, тосны төрлийн бүтээгдэхүүн, хүчил шүлт болон богино хугацааны элэгдлээс хамгаалж чийгшлийг алдагдуулахгүй байдлаар хадгална. Дугуйг нарны шууд тусгал тусахгүй газар 0 – 25 хүртэлх хэмийн дулаантай орчинд хадгалах хадгална.

Обудгүй дугуйг хэв гажилтаас сэргийлэхийн тулд босоо байрлалаар байршуулан сар бүр тогтмол эргүүлж байх ёстой бол обудтай дугуйг хэвтээ байрлалаар давхарлан хадгалах нь зохимжтой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button