ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Сингапурт “Омикрон” хувилбарт вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Сингапурт коронавируст халдварын “Омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ. Вакцины нэмэлт тун буюу бүүстер тунд хамрагдсан нисэх онгоцны буудлын эмэгтэй ажилтнаас илэрсэн талаар Сингапурын Эрүүл Мэндийн Яамны мэдэгдэлд дурьджээ.

“Ажилтнуудын дунд хийдэг өдөр тутмын “КОВИД-19”-ийн хяналтын үеэр арванхоёрдугаар сарын 8-ны өдөр вирус илэрсэн тус ажилтныг гэрийн тусгаарлалтад оруулсан” гэж мэдэгдэлд бичжээ.

24 настай ажилтнаас “Омикрон” хувилбарт вирус илэрч, батлагдсаны дараа эмэгтэйг халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлжээ. Харин эмэгтэйн биед вирусийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж.

Урьдчилсан мэдээллээр, нисэх онгоцны ажилтан эмэгтэй нь зорчигчдыг байршуулдаг транзит бүсэд зорчигчдын дундаас халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд мөн дахин нэг иргэнээс “Омикрон” хувилбарт халдвар илэрсэн ба Германаас ирсэн иргэн ажээ. “Халдвар авсан эмэгтэйчүүд хоёулаа вакцины бүрэн тунд хамрагдсан байсан” гэжээ.

Өнгөрсөн нэг хоногийн дотор Сингапурт коронавирусийн 682 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Царт тахлын үеэр халдвар авсан хүний ​​тоо 271 мянгаас давж, үүнээс 779 нь нас бараад байна. Хүн амын вакцинжуулалтын түвшин харин 87 хувьд хүрч, нэмэлт /бүүстер/ тунг хүн амын 29 хувь нь хийлгэжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button