НИЙГЭМ

Өнөөдөр Эрээний хилээр Монгол руу ачаагүй 20 автомашин орж иржээ

Эрээний хилийг өнөөдөр нээсэн билээ. Хилийн тэг цэг рүү ачаагүй автомашинууд орж ирсэнд цөөнгүй иргэн гайхаж буй. Яагаад ачаагүй автомашин эхлээд гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн ажилтан О.БямбагэрэлХил хаагдахаас өмнө 20 автомашин гарч тэндээ ачаагаа буулгаад одоо ачаагүй, гацсан. Хилийн хамгийн наана гэсэн үг. Тэд цаашаа орж ачаа ачих боломжгүй. Учир нь тэд цаашаа орвол халдвар хамгаалал зөрчигдөнө гэж үзэж, Хятадын тал зөвшөөрөөгүй.

Ачаагүй 20 автомашин эхлээд гарч байгаа нь энгийн үгээр бол Монгол руу ачаатай автомашинууд орж ирэх замыг чөлөөлж байгаа буюу дарааллын дагуу явж байгаа процесс. Дараагийн дугаарт, хилийн хяналтын бүсэд ачаатайгаа гацсан 150 автомашин орж ирнэ. Өнөөдөр эдгээрээс эхнээсээ орж ирнэ. Ингээд чингэлэг тээвэр хуваарийн дагуу явна. Процесс ийм байна.

Хил хаасан 55 хоногийн хугацаанд маш их ачаа бараа бөөгнөрсөн. Замын-Үүд дэх жолооч нарын бухимдал ч их байна. Гэхдээ бидэнд одоо хил нээсэн л маш чухал байна. Мэдээж ачаа барааг хурдан оруулж ирэх талаас нь холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна. Хятадын тал халдвар хамгааллын дэглэмд өндөр шаардлага тавьж байгаа тул харилцан тохиролцсны дагуу хилийн хэвийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ” гэв.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button