ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Секс, хар тамхи, “эморол”: Сүүлийн гучин жил өсвөр үеийнхний амьдрал хэрхэн өөрчлөгдөв

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаснаа орчин үеийн өсвөр үеийнхний амьдралын хэв маягийн талаарх судалгааг нийтэлжээ. Судалгаанд шинжлэх ухааны янз бүрийн салбарын 16 эрдэмтэн ажиллажээ.

Тэд судалгаанд ахлах сургуулийн 3.8 сая сурагчтай ярилцлага хийсэн байна. Ерөнхийдөө секс, хар тамхи, үе тэнгийнхэнтэйгээ харилцах зэрэг янз бүрийн чиг баримжаа бүхий 1700 гаруй асуулгын дагуу судалгаа авчээ. Судалгааны үндсэн таван дүгнэлтийг та бүхэнд хүргэе.

ӨСВӨР НАСНЫХАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ БАГАТАЙ БОЛСОН

Өсвөр насныхны хар тамхинд донтох өвчний талаарх судалгаа одоогоос гучин жилийн өмнө буюу 1991 онд тус төв эхлүүлсэн байдаг.  Харин гучин жилийн дараа 2021 он гэхэд эрдэмтэд өсвөр насныхны хар тамхи татах сонирхол нь эрс буурч байгааг анзаарчээ.

Өсвөр насны хүүхдүүдийн дөнгөж 14 хувь нь героин, метамфетамин, экстази болон галлюциноген бодис хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн бол 2021 онд 22.6 хувиар өссөн байна.

ӨСВӨР НАСНЫХАН ТАМХИ БАГА ТАТДАГ БОЛСОН

Энэ бол гайхалтай хэрэг. Жинхэнээсээ тамхи өсвөр насныхны дунд түгээмэл хэрэглээ байхаа больсон аж. 1991 онд оюутнуудын 70 хувь нь ядаж нэг удаа тамхи татаж үзсэн гэж хариулсан бол 2021 онд зөвхөн 29 хувь нь тамхи татдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Түүнчлэн байнга тамхи татдаг сургуулийн сурагчдын тоо 1997 онд 34 хувь байсан бол 2021 онд 8 хувь болтлоо буурчээ.

Мөн эрдэмтэд өсвөр насныхны дунд электрон тамхины тархалтыг судалсан ба таван оюутан тутмын хоёр дор хаяж нэг удаа электрон тамхи татаж үзсэн гэжээ. 2021 он гэхэд энэ тоо нэг их өөрчлөгдөөгүй ч тогтмол тамхи татдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн тоо хоёр дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл, тамхи татах нь “моод” байхаа больсон гэжээ.

ЦӨӨН ТООНЫ ӨСВӨР НАСНЫХАН БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРДОГ БОЛСОН

1991 онд өсвөр насныхны 54 хувь нь дор хаяж нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 2021 онд энэ үзүүлэлт 40 хувь хүртэл буурчээ. Өсвөр насныхны гуравны нэгээс бага хувь нь судалгаанаас өмнө гурван сарын дотор дор хаяж нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэжээ.

Гэвч, нэг харамсмаар зүйл бол өсвөр насныхан жирэмслэлтээс хамгаалах аргыг үл тоомсорлож эхэлсэн гэнэ. Судалгаагаар 53.8 хувь нь хамгийн сүүлд бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

ИЛҮҮ ОЛОН ӨСВӨР НАСНЫХАН ХАЙХРАМЖГҮЙ, НАЙДВАРГҮЙ БАЙДЛЫГ МЭДЭРДЭГ

Судалгаанд хамрагдсан оюутнуудын гуравны нэгээс илүү нь ядаж хоёр долоо хоногийн турш өдөр бүр “эморч” гунигладаг гэжээ. Харин эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд нь хоёр дахин их сэтгэлээр унадаг гэсэн тооцоо гарчээ. Эрдэмтэд мөн өсвөр насныхны бэлгийн чиг хандлага, сайн сайхан байдлын хоорондын хамаарлыг судалжээ.

Гетеросексуал чиг хандлагатай сурагчдын 27 хувь нь гуниг гутралд автдаг гэсэн байна. Мөн ижил хүйстнүүдийн дунд ч ийм мэдрэмж төрдөг хүмүүс хоёр дахин их буюу 63 хувьтай байсан байна.

ИЛҮҮ ОЛОН АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО

Өсвөр насныхны 7.4 хувь нь судалгаанд оролцохоосоо өмнө жилийн хугацаанд амиа хорлохыг завдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.

Судалгаанд хамрагдсан оюутнууд дунд ЛГБТ чиг хандлагатай оюутнууд бараг тав дахин их байсан ба: гомо, лесби, бисексуалууд 23.4 хувь, харин гетеросексуалууд 5.4 хувь байжээ.

ЛГБТ чиг баримжаатай оюутнуудын ердөө 48 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох талаар бодож байсан бол гетеросексуалуудын дунд энэ үзүүлэлт гурав дахин бага буюу 13 хувьтай гарчээ.

Ийнхүү өсвөр үеийнхний бэлгийн харьцаа буурч, хар тамхины хэрэглээнээс татгалзаж эхэлсэн хандлага нь нийгмийн сайн сайхан байдал нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Хурдацтай явагдаж буй нийгмийн хөгжил дэвшил, техник технологийн хувьсалтай холбоотой ч гэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн олон янзын зүйлээс таашаал мэдрэмж авч, амьдралыг өөр нүдээр, өөр өнгө, өнцгөөр харж эхэлсэн билээ.  

(Эх сурвалж: BFM News; Ellegirl)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button