Нийгмийн

АТҮГ: Увс-Улаанбаатар чиглэлд албан ёсоор ачаа тээвэрлэдэг боллоо

Авто тээврийн үндэсний төвөөс Увс-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэдэг болсон байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр "Өмнө нь албан бус байдлаар ачаа тээвэр хийдэг байсан юм. Энэ баасан гарагаас эхлэн албан байдлаар байршил тогтоогчоор жолоочийг хянан явуулна. Ингэхдээ даваа гарагт Улаанбаатар-Увс чиглэлд 16 цагаас явах бол Увс-Улаанбаатар чиглэлд баасан гараг бүрийн 16 цагаас явна. Түүнчлэн ачаагаа заавал энэ өдрүүдэд өгөхгүйгээр өмнөх өдөр нь ч тээш хадгалах газар хадгалуулж болно

Ачааг Увс аймгийн болон авто тээврийн үндэсний төвийн тээш хадгалах газарт хандан өгнө гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
2021-12-14 08:39

Одоо хот хоорондын ачаа тээвэр олон улсын жишигт шилжих цаг болсоон. Алийн болгон овоолож, татлага татаж, хөлдөөж гэсгээж, шороотой хольж хэд хонож ямар горимоор тээвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүнс хэрэглэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button