СПОРТ
“Бөртэ чоно”: Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин боллоо
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2021” наадам үргэлжилж байна.
Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын эзэд тодорсоор.
“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар тодорлоо. Азийн аварга тэрбээр энэ жил Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн юм.
Мөн нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.