СПОРТ
Маргааш дэлхийн дэвжээнд Монголын зургаан бөх барилдана

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ.
Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Эрдэнэбаяр нар барилдах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.