“Зодуулж байхдаа хүүхдээ л бодож нөхрийнхөө амийг хөнөөчихлөө”
Дархан-Уул аймгийн харъяат, 50 настай М нь нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэрбээр согтуу нөхөртөө зодуулж байхдаа, будаа агшаагчны саваар нүүрний урд хэсэгт нь цохиж, амийг нь хохироосон байна.
Нөхрийнхөө амийг хөнөөсөн гэдгийг мэдсэн эмэгтэй цайгаа чанаж, буузаа жигнээд хөнжлийг нь янзалсны дараа эмнэлэг болон цагдаагийн байгууллага дуудсан нь нөхрийнхөө амийг санаатай бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Учир нь М эмнэлгийн байгууллагад ажилладаг, сувилагч мэргэжилтэй хэдий ч, нөхөртөө анхны тусламж үзүүлээгүй, цаашлаад хугацаа алдаж дуудлага өгсөн нь буруутгагджээ.
Шүүгдэгч М мэдүүлэхдээ: "Миний баримжаагаар нөхөр бид өнгөрсөн шөнө хоёр нэг цаг орчим зодолдсон. Нөхөртөө зодуулж байхдаа будаа агшаагчны саваар нүүрний урд хэсэгт нь цохисон. Нөхөртөө зодуулаад биеэ хамгаалж ийм хэрэг хийлээ. Хэрэг үйлдэж байхдаа би хүүхдээ бодож л аавыг нь ийм болгочихлоо.” гэжээ.
Талийгаачийн насанд хүрээгүй хүүхэд цагдаагийн байгууллагад, аав нь ээжийг нь удаа дараа зодож, гэмтээж байсан тухай мэдүүлжээ.
-Шинжээч эмчийн дүгнэлтэд талийгаач гавал тархины гэмтлийн улмаас амиа алдсан болох нь тогтоогджээ. Гэвч амиа алдахаас өмнө хүзүүг нь олсоор боомилсноос нас барсан дүгнэлт гарсан байна.
Улмаар шүүхээс уг хэргийг аргагүй хамгаалалт бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Ц.М-д 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Өмиа алдахаасаа өмнө нас барсан нь тогтоогджээ лол!!! Утга байна уу наад дүгнэлтэнд чинь амиа алдах нас барах нэг шг юм бишүү
АРАЙ Л хүнд ЯЛ өгсөн байна. ШҮҮГЧ нар төрийн АВЛИГАЧДЫН үйлдсэн хэргийг ИХ хөнгөн шийтгэдэг мөртлөө хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд ЯАСАН ОЛОН жилийн өгдөг юм вэ? ЯЛГАА байна шүү????