ДЭЛХИЙНИЙГЭМ

Маргааш ОХУ, БНХАУ-ын удирдагчид онлайнаар уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар маргааш 2021.12.14-нд онлайнаар уулзах аж. Энэ талаар Хятадын Гадаад Хэргийн Яамны вэб хуудсанд нийтэлжээ.

Өнгөрсөн үйл явдлыг сануулахад, энэ оны наймдугаар сард хоёр орны удирдагч нар утсаар ярилцсан.

Мөн өнгөрөгч долоо хоногт Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай видео холбоосоор ярилцсан. Төрийн тэргүүнүүд Украйны асуудлаар, түүний нутаг дэвсгэр дэх “Оросын түрэмгийллийн аюул”, НАТО-г зүүн тийш тэлэхийг эс тооцвол Орост үзүүлэх баталгааны талаар ярилцсан юм.

Үүнээс өмнө бас Ши Жиньпин, Жо Байден нарын онлайн уулзалт болсон. Бээжин, Вашингтон хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тууштай баримталж, энх тайванчаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж Хятадын удирдагч онцолсон байдаг.

(Эх сурвалж: Kp)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button