ДЭЛХИЙНИЙГЭМ

Хүн төрөлхтөн, ан амьтдын амь нас Хойд туйлын уур амьсгалаас шалтгаална

Дэлхийн дулааралтай холбоотойгоор Арктик буюу Хойд туйлын экологийн байдал буурах хандлагатай хэвээр байна гэж “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний албаны дүгнэлтээс эш татан мэдээллээ.

“Хойд туйл дахь үйл явц нэг бол тогтвортой, нэг бол түгшүүртэй гээд маргаантай зүйл. Нэгэн цагт Дэлхийн дээврийг бүрхэж байсан их цасан бүрхүүл багассан нь цаг уурын өөрчлөлтийн хамгийн тод томруун жишээ юм” гэж Далай, агаар мандлын үндэсний албаны тэргүүн Рик Спинард тайлан танилцуулах үеэрээ мэдэгдэв.

“Хойд туйл бол Дэлхийн дулааныг зохицуулдаг гол систем. Дэлхий дээрх олон тэрбум хүн чухамхүү Хойд туйлын уур амьсгал ямар байх нөлөөнөөс л хамаардаг. Бидэнд маш их хөрөнгө мөнгө шаардсан,  үхлийн аюултай, ирээдүйд эргэж буцаах тийм боломж байхгүй уур амьсгалын нөлөөллөөс зайлсхийх асар богинохон хугацаа үлдлээ” гэж тэрбээр нэмж дурдав.

Далай, агаар мандлын үндэсний албаны судалгаагаар, 2020 оны аравдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэлх хугацааг авч үзвэл 2006 оноос хойш бүртгэгдсэн долоо дахь хамгийн өндөр температур ажиглагдсан гэж “Ассошиэйтед Пресс” агентлаг онцлов.

2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаа бол дэлхийд хамгийн дулаан намар болсон. Мөн Гренландын мөсөн бүрхүүлийн төвд жилийн турш ажиллагаатай судалгааны станц болох “Upper Camp”-д түүхэндээ анх удаа бороо орсон нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, санааг түгшээх болсон.

Хойд туйлд манай цэнхэр гарагийн бусад бүс нутгаас 2-3 дахин илүү дулаарал явагдаж байгааг мөн эх сурвалж онцолжээ. Нөгөөтээгүүр, Хойд туйлын мөс хайлж байгаа үзэгдэл нь хүн төрөлхтний ахуй амьдралд шинэ шинэ сорилт, даваануудыг авчирч байгаа юм. Ялангуяа, газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын олборлолт илүү хүртээмжтэй болсон. Мөн үүний хажуугаар бүс нутгийг бизнесийн зорилгоор хөгжүүлэх хүсэлтэй улс орнуудын хооронд санал зөрөлдөөн, өрсөлдөөн нэмэгдэж эхэлсэн гэж “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдэгдэв.

(Эх сурвалж: Associated Press)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button