Н.Учрал: Ганцхан сард виртуаль хөрөнгийн 14 бирж нээгдлээ
Сүүлийн үед дотоодын зах зээл дээр койн, токен арилжаалж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр Монгол улсад виртуал хөрөнгийн найман төрлийн бирж л байсан бол өнөөдөр энэ тоо 22 болж өссөн байна. Ердөө ганцхан сарын дотор гэхэд маш өндөр тоо. Түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байгаа, анхдагч зах зээлийн захиалгаа авч байгаа, гаргахаар бэлтгэж байгаа нийт токений тоо 67 болсон байна.
Өнгөрсөн хугацаанд виртуал хөрөнгө ашиглан татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт дүн 339 тэрбумд хүрч, арилжааны нийт дүн таамгаар 7-10 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бүхний цаана санхүүгийн гэмт хэрэг буюу зах зээлийн манипуляци хийгдэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна.
Хэрэв койн токен ашиглан "зах зээлийн манипуляци” хийх буюу зах зээлийн зарчмыг зориуд алдагдуулсан, үнэ тогтоосон, худалдан авалт болон худалдаалалтад зориудаар нөлөөлсөн зэрэг бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж 2-8 жилийн хорих ялын санкцитайгаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно” гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрээг дуурайж г�##�уу хөлөө хөлдөөнө гэгчээр одоо бүр хэн хүссэн нь койн гаргадаг болж нөгөөдхийн санхүүгийн мэдлэг байхгүй манайхан маш ихээр авж амьдр�##�аараа тоглож байна
3 say huntei baij 14 coinoor yah we dee. hedhen chanartai 2 3hn coin bhad l manaid hangalttai
Baahan gulhiduulsan humuus udahgui garch irnee