ДЭЛХИЙНИЙГЭМ

Кремль В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээний сэдвүүдийг нэрлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2021.12.15-нд онлайн холбоосоор дээд хэмжээний уулзалт хийнэ. Уулзалтын сэдэв нь цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал байх болно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Орос-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг 2021 онд хөгжүүлэх хамтарсан ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцэнэ” гэжээ.

Түүнчлэн хоёр орны удирдагчид дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэнэ.

Өмнө нь, Хятадын ГХЯ энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Бээжин, Москва хоёрын харилцан итгэлцлийг бэхжүүлж, “олон улсын эмх замбараагүй орчинд тогтвортой байдал, эерэг энерги авчрах болно” гэж мэдэгдсэн байна.

Өмнөх удаагийн хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт ч цахим хэлбэрээр 2021.06.28-нд болсон бөгөөд Орос-Хятадын сайн хөрш, найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ойтой давхцсан.

(Эх сурвалж: Rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baiguulagdah geed baih shig, 2936 ond German Itali
Baiguulagdah geed baih shig, 2936 ond German Itali
2021-12-15 16:48

Autocratic axis

Холбоотой мэдээ

Back to top button