УЛС ТӨРЯРИЛЦЛАГА

Б.Намударь: В.В.Путин “Спасибо большое” гээд миний өмнөөс инээж, үнссэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путиныг Чингис хааны талбайд тосох үеэр монгол охин түүнд цэцгийн баглаа өгсөн билээ. Их гүрний удирдагч охиноос цэцгийг авах үедээ хагас суун, үнссэн нь олны анхаарлыг татсан юм. Олон нийтийн сүлжээнд “В.В Путиныг өмнөө суулгасан Монгол охин” гэгдэн, өхөөрдүүлж буй Б.Намудариас цөөн үгээр тодруулга авлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд цэцгийн баглаа өгөхөөр сонгогдоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд хүндэтгэлийн цэцгийн баглаа өгөхөөр сонгогдсондоо маш их баярласан. Бас их гайхаж хүлээж авсан. Эхэндээ “Үнэхээр би өгөх юм уу” гэж дахин дахин асуусан. Тэгээд “За, за. Би цэцэг өгч чадна аа” гэж бодсон.

-Хүндэтгэлийн цэцгийн баглааг өгөх үедээ сандарсан уу?

-Би орос хэлээр ярьж чаддаг. Бас ойлгоно. Оросоор “Тавтай морил” гэсэн үгийг хэлж, хэрхэн алхах, цэцгээ яаж өгөх вэ зэргээ бэлдсэн. Үгээ зөв тод хэлж, эвлэг алхахыг нэлээд давтсан. Цэцэг өгөхөөр хүлээж байхдаа сандраагүй. Дараа нь ээж надаас “Миний охин сандарсан уу” гэж асуусан. “Би сандраагүй ээ” л гэсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин цэцгийн баглааг авах үедээ чамд юу гэж хэлсэн бэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин “Спасибо большое” гээд, над руу харж инээгээд үнссэн. Дараа нь надтай зураг авахуулах үед маш гоё санагдсан. Бас Оросын нэгдүгээр суваг надаас яриа авсан. Нэгдүгээр ангид орсон жилээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хүндэтгэлийн цэцгийн баглаа өгсөндөө маш их баяртай байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

7
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
4 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Мундаг сайт шүү. Түрүүлж ***хаж байгаад баяртай байна. Гэхдээ энэ ярилцлага санаанд хүрсэнгүй ээ. ярилцлаганаас хүүхэд үнэртэхгүй байна. амьгүй болжээ.

Зочин
Зочин

уучлаарай бариад идчихэв? Энэ охин ерѳнхийлѳгчид цэцэг ѳгѳхдѳѳ доошоо хараад бсан. Ер нь цэцэг ѳгѳх хүүхдийг яаж сонгож авсан юм бэ

Намуун
Намуун

Унжгар пацан байсан . Цэцэг навч өгч байж урдаас нь хараад мишээж болно доо . Дуу шуу муутай хэлгүй хүүхэд шиг байсан яаж сэтгүүлчид ийм олон үгс хэлж чадав аа !

Хэн нэгэн
Хэн нэгэн

Өөрийнх нь хүүхэд ороогүйд хэдэн хүүхнүзд үхлээ шүү бүүр. Муухайн хүүхдийг ингээд…

Сараа
Сараа

Ямар аймаар атаархуу хүмүүс вэ Хүүхэд бол хүүхэд хѳѳрхѳн л байсан ш дээ

Zochin
Zochin

Nere tgj san agdsan nuuriin baysgalangui tsetseg uguhduu unjiigaal. Oligtoihon huurhun huuhed oldsongui bhda

Bolor
Bolor

Yamarch nuutiin baysgalangui l bsanda

Back to top button