УИХ-ын гишүүн Т.Аубакирын охин: Өнөөдрөөс Аубакир овгоосоо татгалзлаа
УИХ-ын гишүүн Т.Аубакирын охин А.Даяана өөрийн Фэйсбүүк хуудастаа “Аубакир овгоосоо татгалзаж байна” хэмээн бичжээ.
Уг бичвэрээ тэрбээр “Албан ёсны мэдэгдэл” хэмээгээд, “Би эцгийнхээ талд өсөөгүй тул бараг танихгүй гэхэд болно” гэсэн байна.
Тодруулбал:
“Өнөөдрөөс эхлээд миний бие Аубакир гэдэг овогоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа. Үүнд нөлөөлөх маш олон хүчин зүйлс байгааг та бүхэн анхааралдаа авна уу. Би хэн нэгний бутач эсвэл хаягдмал хүүхэд биш. Манай гэр бүлийнхэнтэй холбоотой ямар нэгэн цуурхал ч мөн адил надад хамаагүй.
Би эцгийхээ талд өсөөгүй учир надад бараг л танихгүй хүмүүс шиг санагддаг гэхэд болно. Тийм болохоор надтай холбож, янз бүрийн худал яриа гаргаж, зарим нэг зүйлсээр гүйтгэхгүй байхыг хүсэж байна.
Одооноос би хэний ч хүүхэд биш, надтай зөвхөн Даяана болохоор минь хүн шиг харьцаж байхыг хүсэж байна” гэжээ.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаантай сайхан охин эцсийн эцэст хаяад явсан хүний овгийг үргэлжлүүлэх хэрэггүй тэр хүн биеийг чинь бүтээснээс чиний амжилт бүтээлийн эхэнд тэр гар ороцоогүй хүний нэр байх ёсгүй зөв шийдвэр
Аубакир өөрөө сэжгийн новш шдээ
Энэ нөхөр хүүхэмсэг хүн
Улсын бүртгэлд хүсэлтээ өгсөн үү ?
Mongoor garsan hulgaich da
Энэ гишүүн хаанаас сонгогдсон юм бэ. Сонсоогүй нөхөр бна. Ард