Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Японы Ерөнхий сайд Бээжингийн олимпод оролцохгүй

Японы талаас 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын нээлт болон бусад арга хэмжээнд албаны хүмүүсийг оролцуулах эцсийн шийдвэрийг цаг тухайд нь гаргана гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдлээ. Ерөнхий сайд Кишида Фүмио Өвлийн олимпын наадамд Бээжинд айлчлах бодолгүй байгаа гэв. Тэрбээр энэ талаар өнөөдөр Японы Парламентын дээд танхимын төсвийн комиссын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэв.

“Би биечлэн Олимпод оролцох бодолгүй байна” гэж хэлээд, Япон улс үндэснийхээ эрх ашгийг харгалзан Олимпын наадмын нээлт болон бусад арга хэмжээнд албаны хүмүүсээ оролцуулах эцсийн шийдвэрийг зохих цаг хугацаанд нь гаргана гэж нэмж хэлэв.

Японы “Ёмиүри” сонин өмнө нь мэдээлснээр, Токиогийн зүгээс Олимпыг дипломат аргаар бойкотлохоо зарлаад байгаа АНУ болон бусад улс орныг дэмжих зорилгоор Олимпод сайд болон төрийн өндөр албан тушаалтнуудаа явуулахгүй гэж төлөвлөж байгаа аж.

Энэ шийдвэрийг гэсэн ч 2021 он дуусахаас өмнө тодорхой болгох юм.

Үүний зэрэгцээ урьдчилсан төлөвлөгөөгөөр 2020 оны Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Парламентын дээд танхимын гишүүн Хашимото Сэйко  Бээжинг зорино.

2022 онд Япон, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан Токио Хятадын талаас сөрөг хариу үйлдэл хүлээн авахгүйн тулд Олимпод төлөөлөгчдөө илгээхээс бүрмөсөн татгалзахыг бас хүсэхгүй байгаа юм.

Түүнчлэн Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын хэд хэдэн гишүүд, тэр дундаа улс төрийн зөвлөлийн тэргүүн Такаичи Санаэ 2022 оны Өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлохыг илэн далангүй дэмжиж байгаа аж.

Арванхоёрдугаар сарын 6-нд АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар бойкотлохоо зарласнаараа албан тушаалтнуудаа БНХАУ руу илгээхээс татгалзсан гэсэн үг. Гэсэн ч, Өвлийн наадамд АНУ-ын баг тамирчид оролцоно.

АНУ-ын Бээжингийн олимпыг бойкотлох саналыг Австрали, Их Британи, Канад дэмжсэн. Үүний хариуд Хятадын эрх баригчид Олимп гэх их спортын наадмыг улстөржүүлсэн заль мэх гэж нэрлээд, тохирсон хариу арга хэмжээ авахаа амлаад байгаа билээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button