СПОРТ

М.Анхцэцэг ДАШТ-д өнөөдөр өрсөлдөнө

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Гавьяат дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад М.Анхцэцэг, Э.Энхтамир нар оролцож байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 87 кг-д хүч сорих, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхэцэг өнөөдөр өрсөлдөнө.

Тэрбээр өнөө жилийн “Бөртэ чоно” наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон. ДАШТ-д яваа үед нь шагнал гардуулал ёслол таарсан тул өөрийн биеэр шагналаа авч чадаагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button