УДЭТ дэлхийн аварга М.Анхцэцэгт баяр хүргэлээ

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг Узбекистан улсад үргэлжилж буй ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртсэн. Түүний хань УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. УДЭТ-ын хамт олон дэлхийн аварга болсон М.Анхцэцэг, Б.Золжаргал нарт баяр хүргэжээ.
УДЭТ цахим хуудсандаа “Монгол улсын гавъяат тамирчин М.Анхцэцэг хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр 109 кг, түлхэлттэй өргөлтөөр 141 кг, нийлбэр дүнгээр 250 кг-г өргөж Монгол улсаас төрсөн анхны дэлхийн аварга боллоо.
Улсын драмын эрдмийн театрын хамт олноос М.Анхцэцэг болон түүний хань жүжигчин Б.Золжаргал нартаа халуун баяр хүргэе” гэлээ.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг болон түүний хань, УДЭТ-ийн жүжигчин Б.Золжаргал нартай өнгөрсөн жил хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олимп дэлхийн томчууд оролцоогүй ш дээ. Гээд яахав амжилт