Нийгэм мэдээ

Хүндийг өргөлтийн ДАШТ-д манай улсаас таван тамирчин өрсөлдөнө

Бахрайн Улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд зохиогдоно. Энэ тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзнэ. Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө хийнэ.

Монгол Улсаас хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг билээ. Тэрбээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд алт (нийлбэр) хоёр мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button