НИЙГЭМ

Н.Учрал: Монгол улс кибер аюулгүй байдлаа хамгаалах боломж бүрдлээ

Өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол улс өнөөдрийг хүртэл Кибер аюулгүй байдлаа хамгаалах, аливаа эрсдэл, халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлага үйлдэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах тогтолцоо бүрдээгүй хэвээр байсан. Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам зэрэг энэ чиглэлийн байгууллагуудад тус тусдаа бие даасан бүтэц, нэгжүүд байснаас биш Үндэсний тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй байсан нь олон эрсдлийг дагуулж байна.

Орчин үед олон улс хоорондын сөргөлдөөн, дайн, үндэсний аюулгүй байдлын асуудал цэрэг зэвсгээр бус цахим орчин, кибер хэлбэрээр явагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ чиглэлд онцгойлон анхаарч хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоогоо тодорхой болгох нэн чухал шаардлага үүсээд байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн зун өргөн мэдүүлсэн “Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл”-ийг Улсын Их хурлаас хэлэлцэж, өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Энэ хууль бол анхдагч хууль. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл тогтолцоо болоод эрх зүйн орчин нь тодорхойгүй байсан Кибер аюулгүй байдлын асуудал ийнхүү тодорхой зохицуулалт болоод тогтолцоотой боллоо. Энэ бол маш том дэвшил. Мэдээллийн аюулгүй байдал бол улс орнуудын хувьд Үндэсний аюулгүй байдлын чухал бүрдэл хэсэг гэж үздэг. Мэдээллээ алдвал бүгдийг алдана. Мэдээлэл бол орчин үед улс орны хамгийн том баялаг болчихоод байна. Тиймээс энэ батлан гаргах гэж буй хууль бол маш том дэвшил, маш том үр өгөөж бүхий нэн чухал хууль. Цаашдаа Монгол улс кибер аюулгүй байдлаа хамгаалах, халдлагаас сэргийлэх, сөрөг арга хэмжээ авах эрх зүйн болоод тогтолцоо, бүтцээ тодорхой болголоо” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-16 14:22

Алдв�##� гэж �##�дчихаад байхад ... Сүүлийн 2 лав зөндөө зарл�##�аа.

Зочин
Зочин
2021-12-16 14:49

Супер дүпер мундаг хамт олон болон удирлагуудад улам их Амжилт хүсье????????????

Зочин
Зочин
2021-12-16 14:50

Хуультай болсон нь сайн хэрэг ч яг хэрэгжүүлэлт дээр санаа зовж байна. Яг тагнуулын байгууллага нь чадварлаг боловсон хүчинтэй юу гэвэл бас эргэлзээтэй. GPS, SDR, Spectrum analyzer, жижиг камер, жижиг дуу хураагуур ашиглах нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөнд тооцогдож байгаа. Энэ хууль зүгээр хааж боож хүссэн үедээ хуулийн дагуу тагнуулд дууддаг хонгилын хэрэгсэл болж ашиглагпах боломжтой. Одоо хуулийн дагуу тагнуул дээр дууддаг болоход баярлаад байх зүйл �##�га ????

Зочин
Зочин
2021-12-16 14:50

????????????????

Зочин
Зочин
2021-12-16 14:51

Баяр хүргэе????????????

Холбоотой мэдээ

Back to top button