Нийгмийн

Н.Алтанхуяг: Яагаад Ардчилсан намыг арчих гээд байгаа юм бэ, та нар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төрийн байгууллагын зарим албан тушаалтан хууль зөрчсөн эсэх талаар гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэх эсэх асуудлаар горимын санал гаргаж, үг хэлэх зөвшөөрөл хүссэний дагуу тэрбээр үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би энэ асуудлаар гурав дахь удаагаа санал гаргаж байна. УИХ-ынхаа танхимд хэлэлцье гэсэн. Хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаач гэж хүссэн. Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг шууд шоронд хорьлоо. Одоо бүгд шаагилдаж босч ирээд хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэх байх. Угаасаа тийм байх ёстой. Гэхдээ манай улсын хууль шүүхийн байгууллаг яачихсан юм бэ. Шударга бусын хонгил нь хэвээрээ ч байгаа юм шиг. Э.Бат-Үүл энгийн хүн биш, ардчиллын лидер хүн. Ардчилсан намын нэр хүндийг унагаах, ардчиллыг үгүй болгох ажиллагаагаа зогсоохгүй юм уу. Нэг нам, нэг хүний асуудал гэж үзэхгүй байна. Энэ талаар ажлын хэсэг байгуулаач. Хавтаст хэрэгт нэмэх ч, хасах ч зүйл алга. Шударга ёс тогтохгүй гэдэг миний бодол улам лавширлаа. Байнгын хороон дээр уначихсан Зүмбэрэллхамыг явуулсаар байгаад ШЕЗ-ийн дарга болгочих юм аа. Ингээд байвал шударга ёс тогтохгүй шүү дээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарна шүү дээ. Гэтэл гадныхантай нийлээд улсаа зарчихсан зартай дээрэмчид зүв зүгээр яваад байна. Яагаад ардчилал гэдэг зүйлд дургүй болоод байгаа юм бэ. Яагаад Ардчилсан намыг арчих гээд байгаа юм бэ, та нар. Зүмбэрэлхамыг хэн оруулж ирсэн бэ хэмээн уурсан ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 12:18

Алтан хуяг гуай та монгол улсыг өрөнд оруулсан хүн шүү дээ ,гэм буруугүй хүнийг юу гэж хорих вэ дээ ардчил�##� бол өөр битгий хутга даа

Зочин
Зочин
2021-12-17 18:44

Нэг хулгайчийг нь бариад хоричихоор сөнөчихдөг нам гэж байдаг юм уу өөрөө бас лидер . хулгайч шүү намын лидер гэдэг т�##�аас нь биш улсын баатар гэдэг т�##�аас нь ярив�##� дээр байх Гэхдээ хүүгийнхээ хэргийг л өөр дээрээ авчихлаа ш дээ

Irgen
Irgen
2021-12-17 19:32

Ardchilsan namin shuuheer shiitguulchiheer ardchilal archigdchihdag yum bh da Ene horvoo buurunhii bolohooroo hachin sonin yumaar duuren bh yum do

Иргэн
Иргэн
2021-12-17 21:43

БАТҮҮЛИЙН хульхБААТАР ЦОЛ ХУЛГАЙ ЛУЙВАР ХҮН АМИНЫ
АСУУДАЛД ХАМАРАХГҮЙ ГЭӨД ХУУЛЬЧИЛЧИЛ,ЧИХ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ ГЭР ХОРООЛОЛБН ОЛОН ХОХИРОГЧ БАТҮҮЛИЙН ШИЙТГЭХИЙГ ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ НАС БАРЛАА ,ОРОН ГЭРГҮЙ ӨЧНӨӨН ХҮМҮҮС ГУДМАНД БАЙНА.БАТҮҮЛИЙГ ЫБААТАР ГЭЭД ЯВУУЛАХ УУ АН- ХУЛГАЙ НАР БҮҮ ДАВАР АРД ТҮМЭН ЖИГШИЖ БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button