Нийгмийн

Х.Нямбаатар сайд ҮНЭН ярив уу

Хакердсан мэдээллүүдийг зардаг сайтад Монголын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдсан гэх мэдээлэл гараад нилээдгүй хугацаа өнгөрч байна.

Энэ тухай Тагнуулын ерөнхий газраас мэдээллэхдээ, “Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь ХААН банкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгж дүгнэж болохоор” хэмээн мэдэгдсэн.

Гэвч ХААН банк эрс эсэргүүцэж, харилцагчдынхаа мэдээлэл алдаагүй тухай мэдээ мэдэгдлүүд түгээж байв.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ХААН банкийг алдсан гэх утгатай зүйл дахин ярив.

Тэрбээр, “Урьдчилж авсан мэдээллээр ХААН банканд аудит хийж байсан байгууллагуудаас иргэдийн мэдээлэл алдагдсан байх магадлалтай. Энэ асуудлыг шалгаж байгаа байгууллага ингэж хэлсэн” хэмээн мэдэгдэв.

Сайд чухам үнэн ярив уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Said arai hudlaa yariagui blgui dee

Зочин
Зочин

Эхлээд хаан банкны хувьчилалын талаар бүрэн мэдээлэл өгөөч.энэ талаар худлаа дуугараад байх юм

Холбоотой мэдээ

Back to top button