ДЭЛХИЙНИЙГЭМ

Коронавирусийн “Омикрон” хувилбар дэлхийн 89 улсад бүртгэгдлээ

Коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдвар дэлхийн 89 улс оронд бүртгэгдээд байна. Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдээлсэн гэж “Рёйтерз” агентлаг мэдээллээ. Байгууллагын мэдээлснээр, шинэ хувилбар  нь өмнөх “Дельта” хувилбараас илүү хурдан тархаж байгаа бөгөөд тохиолдлын тоо хагас өдрөөс гурван өдрийн дотор хоёр дахин эрчимтэй нэмэгдэж байгаа аж. “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь “КОВИД-19”-ийн “бултах” чадвартай байгаа эсхүл халдвар дамжих чадвар нь нэмэгдсэн гэсэн хоёр хүчин зүйлийн хослолтой холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг ДЭМБ тэмдэглэв. Зарим улс оронд өвчлөл ихэссэнээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны тоо хурдан хугацаанд дүүрч болзошгүйг ДЭМБ анхаарууллаа.

“Халдварын тоо хурдацтай нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн олон системд ачаалал нэмэгдэх магадлалтай” хэмээн ДЭМБ мэдэгдлээ. “Омикрон” хувилбар нь Африкийн өмнөд хэсэг /Өмнөд Африк, Лесото, Ботсвана/-т анх илэрсэн. Хожим нь дэлхийн хэд хэдэн оронд тархаж, 2021.12.14-нд ДЭМБ шинэ хувилбарын улмаас илүү олон нас баралт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ шинэ хувилбар нь нь өмнөх мутацитай харьцуулахад аюул багатай гэж тус байгууллага үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч урьдчилсан мэдээллээр, хүн төрөлхтний боловсруулан гаргаж авсан вакцинууд түүний эсрэг үр дүн бага үзүүлж байгааг мөн ДЭМБ онцлов.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

2021.12.18-ны байдлаар ОХУ-д 1023 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан гэж тус улсын шуурхай штабаас мэдээллээ. Энэ үзүүлэлт хоёр сарын доторх хамгийн бага үзүүлэлт гэгдэж байна. Харин нас баралтын дийлэнх нь буюу 81 нь Москва хотод, Санкт-Петербург хотод 67 нас баралт бүртгэгджээ.

ОХУ-д коронавирусийн нийт хохирогчдын тоо 297,203 хүнд хүрсэн ба ОХУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 10,2 сая гаруй хүн “КОВИД-19”-ийн халдвар авснаас 8.9 сая хүн эдгэрч, 1,544,375 өвчтөн эмчийн хяналтад байна.

Харин өчигдөр буюу 2021.12.19-ний байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 27,967 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын 85 бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн бөгөөд үүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй 2,250 /8.1 хувь/ байна. Ийнхүү ОХУ-д нийтдээ 10,214,790 тохиолдол буюу халдварын тохиолдол 0.27 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ.

“Роспотребнадзор”-ын мэдээлснээр нийт хугацаанд “КОВИД-19”-ийн 235.1 сая гаруй лабораторийн шинжилгээ хийсэн ба түүний 563 мянга нь сүүлийн өдөр хийгдсэн шинжилгээ байна. ОХУ-д 1,544,375 хүн эмчийн хяналтад байна.

ИХ БРИТАНИД

Их Британид “Омикрон” хувилбарт коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний ​​тоо долоо боллоо. Энэ талаар Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлэв.

“Омикрон” нь агентлагийн өдөр тутмын тайланд дурдсанаар, эдгээр бүх нас баралт Англид бүртгэгдсэн аж.

Лондон хотын дарга Садик Хан коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан онц байдал зарлалаа. Сүүлийн өдрүүдэд Лондон хотод “коронавирусийн халдвар авсан эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдсэн” хэмээн хотын дарга мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, Засгийн газрын мэдээлснээр Лондон дахь эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад долоо хоногт даруй 28 хувиар өссөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондонд коронавирусийн хязгаарлалтын эсрэг жагсаал цуглаан болсон. Жагсаалын үеэр Парламентын талбайд зодоон болж, цагдаа нар хөнгөн бэртсэн ба жагсагчдыг баривчлан саатуулсан үйл явдал болж өнгөрлөө.

Үүнээс гадна өнгөрсөн хоногт тус улсад “КОВИД-19”-ийн “Омикрон” хувилбарт халдварын дахин 10,059 тохиолдол бүртгэгдэж, тус улсад “Омикрон”-оор оношлогдсон нийт халдварын тоо 24,968 болов. Зургаа хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 13-нд энэ үзүүлэлт 4,713 байсан.

Ийнхүү Их Британид “КОВИД-19”-ийн цар тахлын үеэр нийтдээ 11 сая гаруй халдвар илэрч, халдвар авсан хүмүүсийн дунд 147 мянга гаруй хүн нас бараад байна.

Өмнө нь, арванхоёрдугаар сарын 16-нд ДЭМБ-ын төлөөлөгч Дэвид Набарро хэлэхдээ, “Омикрон” хувилбарт тархалтын хурдад тус байгууллага санаа зовж байгаа гээд шинэ халдварын тоо 2-3 хоногт улам нэмэгдэж байна гэв. Хэдийгээр “Омикрон” нь үхлийн аюул багатай гэгдэж байгаа ч Их Британийн эрүүл мэндийн системийг “доргиох” болно гэж Набарро хэлэв. ДЭМБ-ын төлөөлөгчийн таамаглаж буйгаар байдал хоёр долоо хоног эсвэл түүнээс ч өмнө улам дордож магадгүй аж.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-20 10:59

Монголд орж ирэх нь цаг хугацааны л асууд�##� болждээ

Холбоотой мэдээ

Back to top button