
Хятадын хамгийн өндөр настан 134 настай Алимихан Сейти нас нөгчсөн мэдээ байна.
Тус улсын “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, өндөр настан Кумушерик тосгонд нас барсан аж.

Сейти нь гарал үүслийн хувьд Хятадад дахь цөөнх буюу уйгур үндэстэн иргэн байжээ. Сейти амьдралын маш зөв хэв маягтай, ач зээ нартаа тусалж, ар гэрийн ажлаа өөрөө хийдэг байсан гэнэ.
Хамаатан садангууд нь түүнийг асарч тойглодог байсан ба тэрбээр эрх баригчдын өндөр настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, эмийн тэтгэмж олгодог мужид амьдардаг байжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.