ДЭЛХИЙНИЙГЭМ

Владимир Путин: Он гарснаас хойш ОХУ-д 32 терорист халдлагыг таслан зогсоож чадсан

ОХУ-д 11 жилийн хугацаанд 200 гаруй, 2021 оны арваннэгдүгээр сард 32 террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын албаныханд баяр хүргэсэн илгээлтдээ мэдэгдлээ. Энэ оны 11 сарын хугацаанд ОХУ-д террорист үйл ажиллагаанд чиглэсэн 61 гэмт хэрэг, тэдгээрээс 32 халдлагыг таслан зогсоож, урьдчилан сэргийлж чаджээ.

“Сүүлийн 11 жилийн хугацаанд 200 гаруй террорист халдлагаас урьдчилан сэргийллээ. Мөн энэ бүх хугацаанд үйлдэгдсэн террорист гэмт хэргийн тоо хэд дахин буурчээ. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг бэлтгэл шатанд таслан зогсоосон. Тиймээс өнгөрсөн оны 11 сарын хугацаанд та бүхний зохион байгуулалт, шуурхай ажиллагааны ачаар ийм төрлийн 61 гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан бөгөөд үүний 32 нь террорист халдлага байлаа” хэмээн Ерөнхийлөгч В.Путин Аюулгүй байдлын албаны ажилтны өдөрт зориулан илгээсэн видео илгээлтдээ дурджээ.

В.Путин мэдэгдэхдээ, “цаашид, терроризмтой тэмцэхэд үр дүнтэй ажиллах нь чухал” гэв. Түүний хэлснээр, ОХУ-ын аюулгүй байдлын байгууллагууд терроризмын аюулыг эрс бууруулж чаджээ.

Энэ бүхэн сайн үр дүн, гэсэн хэдий ч олон асуудал шийдэгдэхгүй хэвээр байсаар байна” хэмээн төрийн тэргүүн В.Путин онцлов.

(Эх сурвалж: Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button