ДЭЛХИЙНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

“Smokie” хамтлагийн гишүүн Терри Аттли 70 насандаа таалал төгслөө

Их Британийн алдарт “Smokie” рок хамтлагийн жинхэнэ гишүүн Терри Аттли 70 насандаа таалал төгслөө. Аттли нь тус хамтлагийн басс гитарчин, гоцлол дуучин байсан бөгөөд мөн хамтлагийг үүсгэн байгуулагчдын хамгийн анхны жинхэнэ гишүүдийн нэг.

”Бидний дотнын найз, хамтлагийн гишүүн Терри богино хугацаанд хүндээр өвдөж, улмаар насан эцэслэн зүрх сэтгэлийг шархлуулсан мэдээг нүдэндээ дүүрэн нулимстайгаар мэдэгдэж байна” гэж “Smokie” хамтлагийн албан ёсны вэб хуудсанд нийтэлжээ.

Smokie” хамтлаг ид алдаршсан оргил үедээ “Living Next Door to Alice” болон “What Can I Do” зэрэг дуунуудаараа алдартай болсон. Мөн тэдний цомог сая сая хувиар борлуулуулагдаж байсан алдартай хамтлаг юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button