Нийгмийн

Ганцхан байдаг аврах гудсаа бэлгэнд авсан НОБГ-ын эмгэнэл

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд орших есөн давхар барилгаас 13 настай хүүхэд аврах гудсан дээр унасан ч, харамсалтай нь амиа алдсан. Бид үүнд шалтгаан эрж, НОБГ-ын алба хаагчид тухайн үед ямар гудас /хавтан/ ашигласан, хүүхэд юуны учир амь эрстэв гэдэгт хариулт нэхэж, мэдээллээ бэлтгэсэн билээ.

Мэдээллээ бэлтгэх явцад нийслэлийн хэмжээнд цор ганц аврах гудас байдаг нь таван давхар барилгын стандартад зориулагдсан гэдгийг олж мэдсэн юм. Түүнчлэн уг гудсыг хэдхэн жилийн өмнө НОБГ-т хүлээлгэн өгсөн байдаг. Тэгэхээр түүнээс өмнө алба хаагчид ямар ч сонголтгүйгээр өндрөөс унасан иргэнээ юу ч хийж чадалгүй, нүдний өмнөө үхүүлдэг байсан гэсэн үг.

-АВРАХ ГУДАС ӨНДӨР ҮНЭТЭЙ УЧИР АЛБА ХААГЧДАД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР АВЧ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ-

Одоо ч энэ байдал хэвээрээ. Ижил цаг хугацаанд ирсэн өндрөөс унах дуудлагын аль нэгд л алба хаагчид аврах гудсаа ашиглан, аврах ажиллагаа явуулах боломжтой. Тав болон түүнээс дээш өндөртэй барилгад өнөөх гудсаа ашигласан ч, өндрөөс унасан иргэнийг аварч үлдэх магадлал дэндүү бага гэдгийг тэд хэлж буй.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр "Уг аврах хавтан өндөр үнэтэй учир алба хаагчдад шаардлагатай хэмжээгээр нь авч өгөх боломжгүй” гэв. Нийслэлд буй таван давхар барилгууд өдрөөр өдөрт багасч, оронд нь тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдсаар буй. Гэтэл бидэнд буй цор ганц гудас нь таван давхар барилгад зориулагдсан гэхээр эмгэнэлтэй.

НОБГ 2018 онд аврах гудсыг хүлээн авсан гэх. Гэвч тухайн онд аврах гудас авсан гэх ямар ч баримт, шилэн данс, тендерийн мэдээлэл байхгүй байв. Тодруулбал, ОБЕГ-ын 2012 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойших тендерийн түүхийг дата мэдээллээс “Гудас”, “Хавтан”, “Цилиндр”, "Дэвжээ”, "Дэр” зэрэг аврах ажиллагаанд ашигладаг хийлдэг хавтан /гудас/-ыг илтгэх агуулгатай ямар ч тендер зарлаж байгаагүй аж. Харин Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 2019 оны аравдугаар сараас 2021 оны зургаадугаар сарын хоорондох дата мэдээлэлд аврах хавтан /гудас/-ны нэг ч тендер зарласан, оролцсон гэх мэдээлэл алга байв. Өөрөөр хэлбэл, НОБГ, ОБЕГ-аас эл төрлийн нэг ч тендер зарлаагүй, худалдаж аваагүй байгаа юм.

Энэ нь НОБГ-ын удирдлагууд тендер зарлалгүй, чанар муу гудас авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлнэ. Уг асуудлаар НОБГ, ОБЕГ руу холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсаныг цохон дурдая.

-НОБГ-Д БАЙДАГ ЦОР ГАНЦ АВРАХ ГУДСЫГ ИМАРТ ХАЙПЕРМАРКЕТ БЭЛЭГЛЭЖЭЭ-

Ийнхүү шалгаад үзвэл, 2019 оны аравдугаар сарын 25-нд Скай хайпермаркет буюу Имартынхан нийгмийн хариуцлагын хүрээнд НОБГ-т аврах дэвжээ /гудас/-ыг хүлээлгэн өгчээ. Тус аврах дэвжээ нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 30-хан секундийн дотор маш хурдан хийлэгддэг шинэ технологийн төхөөрөмж аж. Мөн оны есдүгээр сард нь тухай байгууллагуудаас НОБГ-ын гал сөнөөгч ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүчил төрөгчийн төхөөрөмжийг хандивлаж байжээ.

НОБГ-т одоо хэрэглэж буй аврах гудас 70 кг жинтэй, 4×4 хэмжээтэй, хоёр метрийн өндөр буюу зузаантай. 410 кг жингийн даацтай.

Улсын нийслэл Улаанбаатар хотод ОБЕГ-ын 12 нэгж байгууллага бий. Гэтэл албан хаагчид дундаа ганцхан стандартын аврах гудастай. Түүнийг нь Имарт хайпермаркет ХХК-ынхан бэлэглэсэн үү. Үгүй бол НОБГ-ын удирдлагууд тендер зарлалгүйгээр өндөр үнэтэй гудсыг авч, улсад шахав уу. Ядруу ч гэмээр ийм хүнд нөхцөлд алба хаагчид минь "нохойд барих мод” гэгчээр муу алдрыг мянга үүрэвч, ажил албаа хариуцлагатай гүйцэтгэж яваад нь бахархам.

ДАТА МЭДЭЭЛЛИЙГ: Э.ҮҮРИЙНЦОЛМОН


ӨМНӨХ КОНТЕНТ:

ХЭРГИЙН МӨРӨӨР: Таван давхраас үсэрсэн хүнийг л аварч чадах ганцхан гудастай УЛС

Нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-24 08:05

эмнэлэг онцгой бх аас их идэх юмдаа үхэр монголчуудад сүх д�##�айт�##� амаршднэ

Иргэн
Иргэн
2021-12-24 08:22

Дарга нар нь тансаглана. Багаж зэвсгийн байнгын хомсдолтой. Татан буулгаж батлан хамга�##�ах яаманд хамааруулах хэрэгтэй. Олон даргаар юу хийнэ.

Зочин
Зочин
2021-12-24 08:31

ene unheer emgenel yumaa neeree yasan archaagui hundee hairgui uls geheeree iim baidag bainaa

Зочин
Зочин
2021-12-24 08:42

бүхэл бүтэн нэг бие даасан улс байж аврах гудам 5н давхар хүртэл нь ажилдаг ганцхан гудас байдаг л гэж байх юм хүмүүсдээ тийм хайргүй байх гэж.:

Зочин
Зочин
2021-12-24 08:42

бидний амь угаасаа тэд нарын хувьд ийм үнэгүй болсон цаг даа

Зочин
Зочин
2021-12-24 08:44

mongol huni ami haltar tugrugnii une tsend hurehgui bolsonii jishee

Зочин
Зочин
2021-12-24 08:48

novshnuda end gantshan amia horloh hun avrah talaar yriagui baina baigaliin gamshig gal tuimer garuul tegeel bugd uheh yum bainldaa ganthan avrah gudastai ch geh shig unheer archaagui novshiin ulsaas chine z##lj uzeu haral ideg

Зочин
Зочин
2021-12-24 08:51

ta heded tegeed songoson ardchilal chine taalagdaj baina uu

Зулаа
Зулаа
2021-12-25 11:52
Reply to  Зочин

Нийт МАСС-аараа МАН-АН-г сонгосон шүү дээ! Миний сонголт МАН-АН байгаагүй л дээ! Хэдхэн хоногийн хоолны мөнгөөр сонголтоо худ�##�дсан хүмүүст хүчиндүүлсэн!!! ????????????????????

Зочин
Зочин
2021-12-24 09:16

gantshan avrah gudasaa belgend avsan baih gej arai arai2

Иргэн
Иргэн
2021-12-24 09:29

Аврах гудасны мөнгө төсөв тойруу замаар даргын гэрт тансаг диван болоод оччихсон байгаа даа.

zochin
zochin
2021-12-24 09:35

darga nar ni aimaar bayan tansag humuus baidag biz dee. bugd jargalantad neg neg haustai ain.

Зочин
Зочин
2021-12-24 10:56

Тэрбумаар нь идээд байдаг мөртлөө ганц гудас авчдаггүй төрийнхөн арай л юмаа. Нэг гудас арай тэрбумийн үнэтэй биш байлгүй

Зочин
Зочин
2021-12-24 11:39

Самарсайхан пиддаагийн ажилдаа хандах хандлага нэг иймэрхүү. Маш харамс�##�тай

Зочин
Зочин
2021-12-24 12:25

Бүхэл бүтэн улс байж ганцхан аврах гудастай даанч тэр нь бэлгийн замаар орж ирсэн. Тэгсэн хэрнээ аврах анги болгонд байгаа гэж ичихгүй худлаа яриад сууж байдаг

Зочин
Зочин
2021-12-24 12:32

Бүхэл бүтэн Улс байж арай ч дээ.Энэ дээр з�##�арсан сэтгэлгүй гахайнууд өөрсдөө л идэж цуслахаа бодно.Хагарч үхсэн гахайнууд,гайнууд.

Зочин
Зочин
2021-12-24 15:37

дан ганц өндөрөөс унахад биш г�##�ын аюулын үед ч гэсэн энэ аврах гудас хэрэгтэй баймаар юм

Зочин
Зочин
2021-12-24 22:53

elbeg, bayar, saihanbileg, bayartsogt nariin hahuuli avilgiin munguur hed heden ontsgoi baudaliin gazariig hangaj bolno.

Холбоотой мэдээ

Back to top button