НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Гүүрэн замыг муруй барьж байгаа юу, эсвэл фотошоп уу

Улаанбаатарчууд бид Монголын анхны гүүрэн зам ашиглалтад орохыг, дээгүүр нь автомашинтайгаа хурд мэдэн давхихыг хүлээж суугаа.

Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүр барих ажлын хүрээнд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа билээ. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, ерөнхийдөө живхэрч буй.

Тэгвэл Замын цагдаагийн уулзварын гүүрэн зам муруй баригдаж буй эсэх олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь нэгэн иргэн тухайн гүүрэн гарцны зургийг өндрөөс авч, цахим хуудсандаа нийтэлжээ. Өнөөх зурганд нь гүүрэн гарц нэлээд муруй баригдаж буй нь тод харагдав. Үнэхээр ийм муруй барьж байгаа бол харамсалтай, хайран мөнгө. Гэхдээ фотошоп, хэн нэгний зүггүйтэл, бусдыгаа муухай харагдуулах гэсэн башир арга ч байхыг үгүйсгэх аргагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахад яалаа даа. Нэгэн залуу утсаар ярингаа В.Путинтэй гар барьж буйгаар зургаа янзалсныг нь хүмүүс мэдэхгүй баахан шүүмжилж, шүлсээ үсэргэсэн.

Монголын анхны гүүрэн замыг үнэхээр муруй барьж байгаа юу, эсвэл фотошоп уу гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад “Аавын долоо хоногоо аваад гэртээ байна. Цахим ертөнцөд нийтлэгдсэн тэр зургийг үзээгүй. Ер нь бол Замын цагдаагийн гүүрэн гарц муруй баригдах учиргүй. Бүх ажил нарийн төлөвлөгөө, зураг төслийн дагуу хийгдэж байгаа учраас тэр. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй, нэмж хийх олон зүйл байгаа учраас хүмүүст муруй баригдаж буй юм шиг харагдсан байх магадлалтай” хэмээлээ.

Мөн бид Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхийн туслахаас дахин дахин тодруулахад “Энэ асуудлаар манай дарга нар дөнгөж сая хуралдлаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр болсон” гэлээ.

Монголын анхны гүүрэн замын  талаарх онцлох зарим баримт: 

1.Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй дөрвөн эгнээтэй.

2.Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй хоёр эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт.

3.Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай.

4.Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай.

5.Төмөр зам дээгүүр явган хүний гүүр.

6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 6, 2019 11:26

Энэ тэгээд тодруулсан нь уу? Ха ха

эрка
эрка
9 сар 7, 2019 23:35

хариуцсан ажлаа бүрэн мэдэхгүй л байгаа юм байна даа дарга нар нь �######�уулдаа

Irgen
Irgen
9 сар 13, 2019 01:48

Shuud l hariutslagaas multrah, uuriiguu buruuguig batlah gej ehleh yumaa. Bi aaviin 7 honogtoi ch geh shig. Hen teriig asuusan yum?

Холбоотой мэдээ

Back to top button