ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден: Эрүүл байвал 2024 онд Дональд Трамптай дахин өрсөлдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч асан Дональд Трамптай 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Жо Байден “Эй-Би-Си” /АВС/ телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ярив.

Хэрэв эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, эрүүл байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн Байден онцлов.

Тэрбээр 2020 оны сонгуулийн дараа АНУ-ын Конгрессын байр руу халдсан хэрэгт буруутай бүх хүмүүсийг нийгэмд ямар байр суурь эзэлж байгаагаас үл хамааран хариуцлага тооцож, яллахыг мөн уриалав. Тухайн үед Дональд Трампыг дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө Жо Байден хоёр удаа буюу 1988, 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан. Үүний дараа АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгчөөр Барак Обама сонгуульд ялалт байгуулахад Жо Байден АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон түүхтэй.

(Эх сурвалж: Gazeta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button